Нүцгэн биеийн гоо сайхнаа гайхуулсан Б.Бадамцэцэг олонд хайраа дэлгэлээ

“Хэцүү анги” олон ангит кинонд тоглосноор олны танил болж, загварын ертөнцөд хөл тавьсан мисс Б.Бадамцэцэг нүцгэлэлтээрээ олныг гайхашруулаад байгаа юм. Мисс бүсгүй нэгэн сайтад өөрийн нүцгэн зургаа нэлээд үнэд хүргэн худалдсан. Түүний зургийг Францын алдарт зурагчин Olivier Laban-Mattei уран сайхны аргаар авсан бөгөөд эмэгтэй хүний гоо сайханыг илүүтэйгээр тодотгон харуулахыг зорьсон гэнэ лээ.  Үнэтэй машин бэлгэнд авсан хэмээн нэг хэсэг шуугисан  мисс бүсгүй маань хэн нэгэнтэй холбогдсон хэмээн хэвлэлээр бичүүлэх тун дургүй. Учир нь тэрбээр “Цуутай хүүхэн хуримгүй” гэгчийн үлгэр болохоос айж явдаг аж.
Тиймээс мисс бүсгүй саяхан хайртай залуугынхаа зургийг олонд дэлгэлээ. Тэрбээр нууцлаг хайраа ил гаргаж, өөрийн цахим хуудаснаа нэгэн залуутай үнсэлцэж буй зургаа хийжээ. Мисс Б.Бадамцэцэг өмнө нь “Миний ахын эхнэр”, “Тэнгэрийн ивээл” зэрэг кинонд тоглосон жүжигчин Б.Энхбаяр гэх залуутай хэсэг хугацаанд үерхэж байсан юм.

www.barimt.mn Д.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих