Эрчүүдийн 10 хүн тутмын нэг нь хүчирхийлэгч байдаг гэнэ

НҮБ-ын мэргэжилтнүүдийн Ази тивийн орнуудын 10 мянган эрчүүдийн дунд явуулсан санал асуулга цочирдмоор үр дүн харуулжээ. Бүр хамгийн “хангалуун” /эрчүүд эмэгтэйчүүдийн тооны харьцааг хэлсэн хэрэг/ орнуудад ч 10 эр тутмын нэг нь сексийн байнгын хамтрагч биш эмэгтэйг хүчиндэж байснаа хүлээсэн байна. Зарим “элбэг дэлбэг бус” орнуудад бүр ч эмгэнэлтэй нөхцөл байдал илэрчээ. Жишээ нь л гэхэд Папуа-Шинэ Гвиней улсад эрчүүдийн 60 гаруй хувь нь эмэгтэй хүнтэй албан хүчээр бэлгийн харьцаанд орж байсан байна.

Камбож, Хятад, Индонезид эрчүүдийн 20-иос 50 хүртэлх хувь нь ийм зүйл хийж байсан гэнэ. Харин Бангладеш, Шри Ланкад нөхцөл байдал арай дээр буюу 10 орчим хувьтай байсан аж. Ялангуяа ийм эмгэнэл гэр бүлийн дотор ихэвчлэн үйлдэгддэг юм байна. Тодруулбал охид хамаатан садны эрчүүддээ хүчирхийлүүлэх нь элбэг гэнэ.

Хүчирхийлэгчдийн дөрөвний гурав нь эмэгтэй хүнтэй өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хүчээр бэлгийн харьцаанд орох нь хэвийн зүйл хэмээн үзсэн байна. Тэдний бодлоор хүчингийн хэрэг нь шийтгэл, зэрлэг чанараа гаргах арга эсвэл уйтгараа сэргээх нэг хэлбэр ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих