Мобиком ярианы тарифаа нэмэх гэнэ

Мобиком Корпорацийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирлаар ноён Дэвид Холлидэйг томилоод удаагүй байна. Шинэ захирлын шийдвэр үү Мобиком үнээ нэмэх нь гэсэн мэдээлэл тарж эхэллээ. Энэ талаар тодруулбал, тус компаний facebook дэх албан ёсны хуудаст ийм нэг мэдэгдэл гарчээ.

Мэдэгдэлд “Төгрөгийн ханш унасантай холбогдуулан манай компани алдагдал хүлээж эхлээд байгаа билээ.
Иймд манай компанийн зүгээс нэгжний үнийг нэмэх шийдвэр гаргаж байна. Та 2013 оны 9 дүгээр сарын 25-нас эхлэн 1000 нэгжийг 1200 төгрөгөөр авч хэрэглээрэй” гэжээ.

URL:

Сэтгэгдэл бичих