Хоёр Монгол, нэг гадаад иргэнээс ДОХ илэрчээ

ДОХ, ХДХВ-ын 145 тохиолдол илрээд байсан билээ. Тэгвэл өнгөрсөн сард дахин хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 35-39 настай, эмэгтэйгээс ДОХ, ХДХВ-ын вирус илэрсэн байна.  Мөн 8 дугаар сарын 27-ны өдөр 30-34 настай, эрэгтэйгээс илэрчээ. Одоогоор тэдний биеийн байдал нь хэвийн, тандалт судалгаа хийгдэж байгаа аж.
Гадаадын иргэнээс ХДХВ-ын халдвар илэрлээ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлсэн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч онош батлагдлаа.
Энэ хүн 20-25 насны, эрэгтэй байна. Тандалт судалгаа хийгдэж байна. Энэ нь манай улсад гадаадын иргэнээс ХДХВ илэрч, оношлогдсон 18 дахь тохиолдол энэ юм.
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих