Дэлхийн тэргүүн мисс өнөөдөр тодорно

Дэлхийн тэргүүн мисс өнөөдөр тодорно

Дэлхийн мисс шалгаруулах 63 дахь удаагийн “Дэлхийн мисс-2013” тэмцээн өнөөдөр Индонези улсын Бали арал дээр болно.

Уг тэмцээнд дэлхийн 131 орны бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, авьяас чадвараараа өрсөлдөж байгаа юм. Монгол Улсыг төлөөлж  “Шилмэл загвар” агентлагийн загвар өмсөгч 22 настай С.Пагмадулам оролцож буй.

Тэрбээр Малайз улсын Куала Лумпур хотноо болсон “Miss Tourism International” тэмцээнээс уртын дуу дуулж  “Авьяаслаг мисс” өргөмжлөл хүртэж байв. Тэмцээний урьдчилсан шалгаруулалт дуусч, финалын шатанд өрсөлдөх бүсгүйчүүдээс өнөөдөр “Дэлхийн мисс 2013”-ын тэргүүн мисс тодорно.

Өнгөрсөн жил “Дэлхийн гоо бүсгүй-2012” тэмцээний ялагчаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос  хотын иргэн 23 настай Юй Вэнься тодорч байсан бол хоёрдугаар байрыг Уэльс бүсгүй , гуравдугаар байрыг Австралийн бүсгүй эзэлж байжээ.

Ж.Болор /Монцамэ/


URL:

Сэтгэгдэл бичих