Хурьцлын үед эмэгтэйчүүд гэмтэх нь цөөнгүй байдаг гэнэ

Түргэн тусламжаар эмнэлэгт ирдэг хүмүүсийн багагүй хувь нь эр эмийн ажил хийж байгаад бэлэг эрхтэндээ гэмтэл авсан эмэгтэйчүүд байдаг гэдгийг анагаахын статистик баталж байна. Мэргэжилтнүүд энэ статистик дээр тулгуурлан хурьцлын үед эмэгтэйчүүд гол төлөв юугаа гэмтээдэг, тэдгээрийн шалтгаан юу болохыг тогтоон эрэмбэлжээ.

Салст бүрхэвч гэмтэх. Хэтэрхий ширүүн эсвэл ур дүй муутай хөдөлгөөн, үтрээний чийглэг дутмагаас эмэгтэйн бэлэг эрхтний өнгөн гадаргуу шархлах, холгох, халцрах явдал тохиолддог.

Бэлэг эрхтэн урагдах. Эрийн эрхтэн хэтэрхий том байх, сексийн байрлал уг эрхтэнд тохиромжгүй, үйлдэх техник буруу байх нь, нэлээд төвөгтэй энэ гэмтэлд хүргэдэг байна.

Хэлүү гэмтэх. Хэлүүг хэтэрхий ширүүн оролдсоноор ийм төрлийн гэмтэл үүсдэг бөгөөд хөнгөнөөр бие засахад, гэмтсэн эсэх нь илүүтэй мэдэгддэг.

Шулуун гэдэсний амсрын булчин сунах. Шулуун гэдсээр секс хийхдээ эр эрхтнийг хэтэрхий хүчээр оруулах, тослохгүй байх, мөн эмэгтэй нь бэлтгэлгүй буюу хүсэхгүй байх үед энэ гэмтэл үүснэ.

Сав хөдлөх. Эрийн бэлэг эрхтэн хэтэрхий том байгаад байрлалаа ойр ойр сольдог бол савыг уян хатан байлгадаг зөөлөн эд, булчингууд гэмтсэнээр сав хөдөлнө.

Хөх гэмтэх. Түрэмгий хурьцах дуртай болон сексийн гаж зуршилтай эмэгтэйчүүд ийм гэмтэлд өртөх нь элбэг. Эмэгтэй хүний хөхний товч тийм ч эмзэг биш, харин хөх өөрөө болгоомжтой харьцахгүй бол хавдарт өртөх нь амархан гэж эмч нар зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих