490 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хойшлуулна

490 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хойшлуулна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр боллоо.

Ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцээд холбогдох хуулиудын төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Энэ оны төсвийн алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд барих зохицуулалтын саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байгаа юм.

Төсвийн бүх шатны байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг энэ оны 9-12 дугаар сард бууруулан 240 шахам тэрбум төгрөг хэмнэх, үүний тулд санхүүжүүлэх арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлж зардлын зүйл хооронд зохицуулалт хийх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт олгохоор төсвийн тодотголд тусгажээ.

Түүнчлэн, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй, дэд бүтцийн болон газрын асуудал нь эцэслэн шийдэгдээгүй байгаа 490 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг дараа жил хэрэгжүүлэхээр хойшлуулах санал оруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих