М.Цэрэнбалжир залуу эхчүүдийн клубийн шагнал хүртлээ

“Гүнж” төвийн дэргэдэх Залуу эхчүүдийн клубийн зохицуулагч М.Цэрэнбалжир Азийн охидын эрхийн анхдугаар шагнал хүртлээ. Тэрбээр маргааш эх орондоо ирэх юм байна. Таиванийн Засгийн газар болон “The garden of hope foundation”-ы хамтран зохион байгуулсан энэхүү нэр хүндтэй шагналд Азийн олон орны охид нэр дэвшсэнээс Энэтхэг, Таивань, Вьетнам болон Монголын төлөөлөгчид эцсийн шатанд шалгарсан байна. Эцэст нь “Гүнж” төвийн дэргэдэх Залуу эхчүүдийн клубийн зохицуулагч М.Цэрэнбалжир уг шагналыг хүртжээ. Энэхүү шагналыг өөрийн орны болон Азийн охидын эрхийн төлөө тэмцэж, тэдний дуу хоолой болсон хүнд олгодог аж. Түүнчлэн хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж, өөрсдөө хүчирхэгжээд зогсохгүй, бусдад үе тэнгийнхэндээ нөлөө үзүүлж буй охидод олгодгоороо онцлог юм байна. Азийн охидын эрхийн анхдугаар шагналтнуудаар дамжуулан охидын эрхийн асуудлуудыг анхаарлын төвд хүргэх нь зохион байгуулагчдын зорилго ажээ.

Б.СЭЛЭНГЭ

URL:

Сэтгэгдэл бичих