Залуучууд асуудал уу, асуудал нь залуучууд уу

Залуучууд асуудал уу, асуудал нь залуучууд уу

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнээр ахлуулан “Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг” боловсруулах ажлыг эхлүүлэн зохион байгуулж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн судлаачдын баг болон социологийн төвтэй хамтран “Залуучуудын талаар баримтлах төрийн бодлого” сэдэвт суурь судалгааны цогц төслийг хийж байгаа ба удахгүй дуусаж дүн нь гарах юм байна.

Мөн төслийн хүрээнд эхлүүлээд байгаа томоохон ажлын нэг нь MGLRADIO 102.1 тэй хамтран “Залуучууд асуудал уу, Асуудал нь залуучууд уу” сэдэвт радио нэвтрүүлэг хийхээр болж гэрээ байгуулсан явдал юм. Тус нэвтрүүлэг нь MGLRADIO 102.1-ээр долоо хоногт хоёр удаа явагдах ба залуучуудын өмнө тулгамдаж буй олон асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ шийдвэрлэх арга замуудыг тодорхойлон төрийн бодлогын хэмжээнд уг асуудлуудыг гаргаж тавих үндсэн зорилготой ажээ. “Залуучууд асуудал уу, Асуудал нь залуучууд уу” сэдэвт радио нэвтрүүлгийн эхний дугаар нь “Диплом мөнгө үү” сэдвийн хүрээнд явагдах юм байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих