Жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ

Сүүлийн үед дэлгэцэнд гарч байгаа бүхий л киноны гол болон туслах дүрд тоглож байгаа жүжигчин Б.Навчаа таксинд явж, халтуур хийжээ.

Тэрбээр халтууранд яваад зогсохгүй урсгал сөрж, зорчигчоо сандаргаад авсан байна.  Гэхдээ энэ үеэр нь аз болж замын цагдаа таараагүй бололтой юм.  Энэ бол түүний “Зүүдэнд ч оромгүй явдал” уран сайхны кинонд бүтээж буй ээлжит сонирхолтой дүр.

Тэрбээр галт тэрэгний үйлчлэгч, сохор залуугийн эгч, шоронгийн хуяг, сургуулийн захирал, номын санч гээд олон дүрд чадварлаг тоглосон. Тэгвэл энэ удаад тэрбээр таксины жолоочийн дүр бүтээж, үзэгчдийн “элгийг авах” аж. “Зүүдэнд ч оромгүй явдал” энэ сарын 25-нд бүх кино театруудаар нээлтээ хийнэ.


URL:

Сэтгэгдэл бичих