Кэти Перри: Крис Браун надад таалагддаггүй

Кэти Перри: Крис Браун надад таалагддаггүй

Америкийн дуучин, хөгжмийн найруулагч болоод удаагүй байгаа залуу уран бүтээлч Кэти Перри шинэ дуу, клип, үеийн залуусын чиг хандлага, загвар, дуу хөгжмийн ертөнцөд болж байгаа сонин хачин зүйлийн талаар “ABC music” сайтад сонирхолтой ярилцлага өгснийг хүргэж байна.

-Сайн байна уу, цаг зав гаргасанд талархаж байна. Залуу хүний хувьд ойрын жилүүдэд ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна?
-Маш их санаа, оноо байна. За, тоглосон юм. Юу гэхээр би сүүлийн үед эрүүл мэндийн шалтгаанаас болоод уран бүтээл хийлгүй нэг хэсэг хагас амралтын байдалтай байлаа. Өнгөрсөн сараас эхлэн шинэ цомгийнхоо ажилд орсон. Ганц, хоёр клипний зураг авалт үргэлжилж байгаа. Мөн нэг киноны дүр дээр ажиллаж байгаа. Гэхдээ үүнийг одоохондоо нууц хэвээр үлдээнэ. Учир нь киноны триллер ч хараахан бэлэн болоогүй байна.

-Цомгийн онцлох шинэ зүйлээс хуваалцвал?
-Цомогт энгийн юм шиг мөртлөө цаана нь далд утга санаа агуулсан маш олон зүйл багтах болно. Жишээ нь, цомогт багтсан дуунуудаас хоёр нь зураг хэлбэрээр хүмүүсийн гарт хүрнэ. Өнгө дизайн, онцлох зүйлээс дурьдвал, чанартай цомхон дуунуудыг багтааж, “DVD” хэлбэрт оруулан баримтат кинотой хамт хэвлэгдэнэ. Өөр зүйлийн талаар цомгийн бэлтгэл ажил дуусахаар удахгүй хэлнэ.

-Та найз залуутайгаа тааруу харилцаатай болоод сэтгэл санаагаар унасан гэж хэвлэлээр бичих болжээ?
-Мэдээж би эмэгтэй хүн учраас найз залуутайгаа харилцах харилцаандаа жаахан эмзэглэж байгаа. Сэтгэл санаа жаахан тогтворгүй болж, хэсэг тиймэрхүү байдалтай байсан нь үнэн. Би хүмүүстэй адилхан л мэдрэмжтэй шүү дээ.

-Уучлаарай. Таныг кинонд дуу оруулсан гэдгийг дуулаад их гайхсан. Ирэх онд “Анаахай 3” кинонд дуу оруулна гэсэн. Кинонд дуу оруулах хэцүү юм уу?
-Үнэхээр хөгжилтэй юм билээ. Дуу оруулж байхдаа үгээ буруу хэлж нулимсаа гартал инээх үе байдаг. Хааяа инээсээр байгаад гэдэс хавиар өвчин орчихдог. Дуу оруулж байгаа бусдыгаа алдаа гаргах бүрт нь шоолж инээсээр байгаад таардаг. Би ч инээд муутай хүн юм шиг байгаа юм. Инээсээр байгаад завжны хавьд үрчлээ суусан байгааг анзаарч байна уу, та. Ирэх онд биш 2015 онд “Анаахай 3” кинонд дуу оруулна. Тэр болтол хоёр жил байна.

-Та цомгоо гаргасны дараа аялан тоглолт хийх үү?
-Тэгнэ. 2009 онд хийсэн “Сайн уу Кэти” аялан тоглолт маань гайхамшигтай байсан ч 2012 оны “Калифорни мөрөөдөл” аялан тоглолтыг гүйцэхгүй. Тиймээс дараа зун, магадгүй ирэх жилийн өдийд аялан тоглолт хийж магадгүй.

-Гэр бүлийнхэн тань сайн уу. Ээжтэйгээ сүүлийн үед нэлээд зугаалж, дэлгүүр их хэсдэг болсон гэсэн?

-Яг л бусад айлын охид шиг ээжтэйгээ дэлгүүрээр сүүлийн хэдэн сар хэссэн. Ээж бид хоёрын харилцаа сайн байгаа. Аав ч мөн адил. Гэр бүлийн уур амьсгал сайхан байгаа гэж ойлгож болно. Эгч маань жирэмсэн болсонд бид бүгдээрээ баяртай байгаа шүү.

-Таны өмнөөс баяртай байна. Таныг Лондон руу нисэж байхдаа яагаад ч юм 00 дотор уйлаад байсан гэх яриа байдаг. Гэвч та бодит байдал дээрээ сайхан инээмсэглэсэн аз жаргалтай дуучин бүсгүй. Би таныг сайн мэдэхгүй ч та нэг ч зүйлд одоо болтол гомдол тээж явдаг байх?
-Би онгоцон дотор найзтайгаа утсаар ярьж байсан юм. Гэтэл түүний талаар таагүй зүйл сонсоод уйлсан. Хааяа би их уярамтгай болчихдог сул талтай. Гэхдээ тухайн үед нэг их ч том асуудал гараагүй юм гэдгийг л ойлгуулж хэлэх гэсэн юм.

-Та бусад оддын адил өөрийн брэнд болох шинэ үнэртэй ус гаргана гэсэн. Тэр талаар?
-Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Coty” брэндтэй хамтран миний гурав дахь үнэртэй ус худалдаанд гарах гэж байгаа. Үнэртэй ус бэлэн болсон. Одоо хэзээ яаж худалдаанд гаргах талаар ярьж байгаа. Зах зээлээ судалж байгаа ч гэж ойлгож болох юм. Онцгой зүйлийн хувьд дахин давтагдашгүй, үнэрээ удаан хадгалдаг үнэртэн байгаа. Нэрний хувьд ч олон сонголт байгаа.

-Таныг Рианнагаас зугтах болсон гэсэн?
-Тийм ээ. Энэ нь түүний хуучин найз залуу Кристэй холбоотой. Тэд яаж тийм том асуудлын дараа эргэн нийлж чадаж байна аа. Тэглээ ч тэр Крис Браун надад таалагддаггүй. Рианнаг би гайхах болсон. Гэхдээ тэд нэг нэгэндээ хайртай бол надад хамаагүй л дээ. Би чинь Крисийн биш Рианнагийн найз шүү дээ. Харин түүнээс зугтаагаад байгаа зүйл огт байхгүй. Бид тус тусдаа ажил ихтэй байгаа учраас сүүлийн үед уулзаж амжихгүй байгаа нь үнэн.

-Таны шинэ цомгийн ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих