Эрт хөгшрөлтийн шалтгаан бол ”КОМПЬЮТЕР”

Компьютерийн дэлгэцний өмнө удаан хугацаагаар суудаг эмэгтэйчүүдэд эрт хөгшрөлтийн царайны шинж тэмдэг илэрдэг. Английн гоо сайханч- эмч Майкл Прейгер ийн гаргалгааг хийжээ. Үүндээ анагаахынхан шинэ нэр томъёог бодож гаргасан ба энэ нь “Компьютерын нүүр” гэсэн байна.

Компьютерын нүүр гэх энэхүү нэр томъёонд хамаарагдан илрэх шинж тэмдэг нь доод зовхины томрол, богино үрчлээнүүд нүүрэн дээр илрэх ба мөн хүзүүний арьс унждаг байна. Удаан хугацаагаар дэлгэц ширтэн суухад хүзүүний арьс унжихаас гадна хүзүүн дээр үрчлээ сууж эхэлдэг.

Тиймээс эмч нар удаан хугацаагаар компьютерийн дэлгэц ширтэн суухгүй байхыг бүсгүйчүүдэд санал болгож байгаа ба хэрэв үнэхээр шаардлагатай, зөвлөгөөг хүлээж авах боломжгүй тохиолдолд дэлгэцнийхээ хажууд толь тавихыг мөн давхар санал болгож байна. Учир нь толинд өөрийнхөө хэрхэн сууж байгааг харж контролдож болох боломжтой юм. Ямар ч тохиолдолд компьютерийн өмнө суудаг хэн бүхэнд 30 мин тутамд нүүрэндээ болон хүзүүндээ иллэг массаж хийж байх нь хүн бүхэнд хэрэгтэй үйлдэл болдог ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих