Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2016 он гэхэд утааг бууруулна гэж амлав

Энэ жил Улаанбаатар хотын утаа өмнөх жилүүдийнхээс илүү их байгаа тухай иргэд ярьж буй. Харин албаныхан “Утаа нь их байгаа ч хор нь багассан” гэх тайлбарыг өгч байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн харьяанд байсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байна. Ингэснээр хотын утааг бууруулах ажлыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хариуцах юм.

Энэ тухай  Ерөнхий сайд Н.Алтанхуяг : “Улаанбаатарын утаа гурван жилийн дотор буурахгүй бол Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ярь. Би ч бас нэг юм бариад авах юм бол хийчихдэг хүн шүү” хэмээн өгүүлээд байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хотын утааг бууруулах зорилго бүхий уг байгууллагыг өөрийн харьяанд ажиллуулж буй ч үр дүн төдий л сайн биш байгаа. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг үнэхээр хийж чадах эсэхийг цаг хугацаа харуулах буй заа.
Энэ онд утааг бууруулах төсөлд  22 тэрбум төгрөгийг төсөвлөөд буй юм.

М.Гал


URL:

Сэтгэгдэл бичих