Жүжигчин О.Гэрэлсүх: “Ларьдма”-д тоглосноос хойш хүмүүс надад нэлээд дургүй болсон

gerelsuhНэг хэсэг “Ларьдма” МУСК кинотеатруудад үзэгчдийг байлдан дагуулж байсан. Нийгмийн хамгийн сэтгэл эмзэглүүлсэн сэдэв болох эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зоригтой дуугарсан “Навчаа” фильм студийн бүтээлд сайхан хүүхнүүдтэй үргэлж хамтран тоглодог О.Гэрэлсүх гол дүрийг бүтээсэн билээ. Урлагт 14 настайдаа хөл тавьсан туршлагатай жүжигчин О.Гэрэлсүх уг кинонд харгис хартай нөхрийн дүрийг чадварлаг бүтээсэн юм. Тэгвэл харгис хартай нөхрийн дүрийг чадварлаг харуулж чадсан жүжигчинд маань охид бүсгүйчүүд ихэд дургүй болсон гэнэ шүү. Тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа “Ларьдма”-д тоглосноос хойш хүмүүс надад нэлээд дургүй болсон, заримдаа эвгүй харах нь энүүхэнд. Зарим нэг нь бүр хажууд зогсохоос хүртэл цэрвээд байх шиг хандлага ажиглагдаад байгаа. Дуугүй царайлчихаад ер нь цаагуураа эхнэрээ дарамталдаг байх шүү гэж ярьж байхыг хүртэл сонссон” гэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих