Дуучин А.Түмэн-Өлзий үнээ огцом өсгөжээ

 

“Шинэ жилийн баяр жилдээ ганц болдгийг санаарай” гэж ирээд л урлагийнхан маань урамтайхан мөнгө амлахыг сануулж суугаа эд халтуурын үеэр дуучдын маань үнэ ханш ямархуу байгааг танилцуулж байна.

Мэдээж уран бүтээлийн чансаагаараа чангардаг зууны манлай дуучин поп хатагтай энэ жилийн өндөр ханштай дуучдын тэргүүн титэмийг зүүж жагсаалтыг тэргүүлэн 5-6 сая төгрөгөөр уригдаж байгаа бол дуучин Ж.Алтанцэцэг, “Харанга”-ийн Чука нар удаалж байгаа сурагтай.

Харин зохиолын дуучдаас ханшийн өндрийг УГЖ дуучин С.Жавхлан тэргүүлж байгаа бол саяхан “Баясгалантай сайхан” тоглолтоо хийсэн залуу дуучин А.Түмэн-Өлзийн ханш ихэд өсчээ. Саяхан нэг бизнесийн байгууллага А.Түмэн-Өлзийд ирж дуулах санал тавихад гурван сая гэсэн хариу өгчээ. Тиймээс тус байгууллагийн менежер ярихдаа “уг нь А.Түмэн-Өлзий өнгөрсөн жил манай шинэ жилд дуулахдаа 800 мянган төгрөг авсан шүү дээ. Гэтэл энэ жил огцом үнээ өсгөжээ. Дуулуулахаас яахав. “Баясгалантай сайхан” тоглолтоос хойш л ханш нь огцом өсчихлөө” хэмээн ярьж сууна гэнэ лээ.

Ингээд баяр дөхсөн өдрүүдийн дуучдын шинэ ханшийг ахин мэдээлхэд:

1.Б.Сарантуяа УГЖ 5-6 сая
2. Чука УГЖ харанга 5 сая
3.Ж.Алтанцэцэг УГЖ 4 сая
4.С.Жавхлан УГЖ  5 сая
5.Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа СТА-3 сая
6.Д.Мөнхбат-1 сая
7. УГЖ Х.Болормаа-2 сая
8.Э.Чулуунчимэг-1 сая
9. Э.Оюумаа-2 сая
10.Д.Хосбаяр-1 сая
11.А.Түмэн-Өлзий-3 сая
12.Г.Чинболор, Б.Энхмэнд СТА-3 сая
13.Д.Мөнхбаяр -1 сая
14. Х.Болормаа УГЖ -2 сая
15.С.Баттулга СТА-2 сая
16.А.Анхбаяр-1 сая
17.Ч.Бат-Эрдэнэ-2 сая
18.Б.Буянжаргал-1 сая

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих