“Оны шилдэг жиргээч”-ээр “Танхай эмээ” тодров

edfea096bb8df789bigЦахим ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол 11 номинациар шилдгүүдээ шалгаруулсан.
 Хамгийн сонирхолтой  нь “Оны шилдэг жиргээч” номинаци тодруулах хэсэг байлаа. Уг номинацид 800 гаруй жиргээч нэр дэвшсэнээс, твиттерийн од  “Танхай эмээ” хамгийн олон санал  авч шилдэгээр тодорлоо.
“Танхай эмээ” хэн байв?
Харамсалтай нь “Танхай эмээ” хэн болох нь одоо ч нууц хэвээрээ үлдэв. Учир нь шагналыг урлаг судлаач Б.Наранзун, Артаньяан, Аанхаа нарын зургаан залуу гарч авсан. “Бидний дунд Танхай эмээ алга. Үнэндээ гарч ирэхгүй нь тодорхой учраас бид шагнал авья гэж бодсон юм.  Танхай эмээ биднийг гараад шагналаа авчих гэлээ” хэмээн наргиан болгоод өнгөрсөн юм. Магадгүй “Танхай эмээ” хэн гэдэг нь нууц хэвээрээ үлдсэн нь дээр биз ээ.
Ж.Цацрал
Эх сурвалж: www.fact.mn

URL:

Сэтгэгдэл бичих