Ирэх долоо хоног сайтуудын хувьд алтан долоо хоног болно

soninЭнэ долоо хоногийн сүүлчээр Монголын тэнгэрт “Алтан шонхрууд” нисэлдэж телевизийн салбарынхан оны шилдгүүдээ тодруулсан бол ирэх долоо хоног вэбсайтуудын алтан долоо хоног болох юм байна. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг 100 гаруй вэбсайт 8 мөнгөн цом, нэг алтан цомын төлөө өрсөлдөнө.

Энэ сайтууд бүгд Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд бөгөөд энэ жил интернетийн орчинд хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулсан тус холбооныхны “Вэб авардс 2013” наадам ирэх долоо хоногт болох шинэ жилүүдийн өнгийг тодорхойлох онцгой арга хэмжээ болох биз ээ.

Юутай ч МОСАХ-ны гишүүн сайтууд дундаас ирэх долоо хоногт “Шилдэг дизайнтай вэбсайт”, “Шилдэг технологитой вэбсайт”, “Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч вэбсайт”, “Шилдэг арилжааны вэбсайт”, “Шилдэг төрөлжсөн мэдээллийн вэбсайт”, “Орон нутгийн шилдэг вэбсайт”, “Шилдэг онлайн мэдээллийн хэрэгсэл”, “Шилдэг хөтөч сайт”, “Шилдгийн шилдэг сайт”-ууд төрөн гарч, үнэнч уншигч хэрэглэгчид, хамтран ажиллагч түншүүдээ баярлуулах нээ.


URL:

Сэтгэгдэл бичих