China: Зарим аж ахуйн нэгжийг хувийн хэвшилд шилжүүлэхийг зөвшөөрнө

indexsdfsfsfsХятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 19-нд хэвлэлийн бага хурал хийж, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай танилцууллаа. Хятадын Төрийн өмчийн хорооны орлогч дарга Хуан Шүхэ танилцуулахдаа, төрийн өмчийн бус хөрөнгө, тэр тусмаа хувийн хэвшлийнхэн төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцаанаас эзэмших олон ургалч бүхий өөрчлөлтөд оролцохыг Хятад улс урамшуулан дэмжих бөгөөд төрийн мэдэлд байх шаардлагагүй болсон зарим аж ахуйн нэгжийн хувьцааг олон нийт, хувийн хэвшилд шилжүүлэх болно гэжээ.

Хуан Шүхэ танилцуулахдаа, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн ерөнхий төслийг Төрийн өмчийн хороо өдгөө боловсруулж байгаа бөгөөд эдийн засгийн үндсэн тогтолцоо, зах зээлийнх болгох өөрчлөлтийн чиг хандлагыг чанд мөрдөхийн зэрэгцээ, засаг болон аж ахуйн нэгжийг салгах, өмчлөх эрх болон үйлдвэр эрхлэлтийн эрхийг шалгах зарчмын дагуу, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ гэжээ.

“Бид өнөө 3-р бүгд хурлын шаардлагын дагуу, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай саналд засвар өөрчлөлт оруулж байна. Энэхүү санал нь дараачийн алхамд Төв засгийн газрын нэгдмэл зохицуулалтын дагуу хэрэгжих болно. Үүнд дараах агуулгыг голчлон хамарсан юм, тухайлбал, холимог өмчит эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэн, орчин цагийн аж ахуйн нэгжийн тогтолцоо болон төрийн өмчийн хяналт удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, төрийн өмчит эдийн засгийн бүтцийг өөрчлөн сайжруулж, аж ахуйн нэгж дэх намын удирдлагыг эрчимжүүлэн, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлт, хөгжлийг нааштай орчноор хангах болно” гэжээ.

Хуан Шүхэ хэлэхдээ, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн гол тал бол даруй холимог өмчит эдийн засгийг хөгжүүлэхэд оршино. Үүнд төрийн өмчийн хувьцааны хэмжээг багасгаж, төрийн бус, тэр тусмаа хувийн хэвшлийн хөрөнгийн оролцоог нэмэгдүүлэхийг дэмжих болно. Хувьцааны тогтолцооны өөрчлөлтийн явцад дараах 4 арга хэлбэрийг ашиглаж, эдийн засгийн амин судастай холбогдсон төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааны дийлэнхийг төрөөс эзэмшихийг баримтлахын зэрэгцээ, хяналт удирдлагад байх шаардлагагүй болсон зарим төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааг хувийн хэвшилд шилжүүлэх болно гэжээ.

“Нэгд, улс орны аюулгүй байдалтай холбоотой төрийн өмчит цөөн тооны хөрөнгө оруулагч компани, төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааг төр 100 хувиар эзэмших нь хэвээр байна. Хоёрт, улс ардын эдийн засгийн амин судастай холбоотой чухал ажил төрөл болон гол салбарын аж ахуйн нэгжийн хувьцааны дийлэнхийг төр эзэмшинэ. Гуравт, гол тулгар ажил төрөл тухайлбал дээд шинэ технологи зэрэг чухал салбарын хувьцааны зохих хэмжээг төр эзэмшинэ. Дөрөвт, хянаж удирдах шаардлагагүй болсон төрийн өмчит аж ахуйн нэгжийн хувьцааг бүхлээр нь эсвэл дийлэнхийг нь хувийн хэвшилд шилжүүлнэ” гэжээ.

Хуан Шүхэ мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр мөн төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтөд иргэдийн хөрөнгө оруулалтыг татах тухай танилцуулжээ. Өнөө, төрийн өмчит аж ахуйн нэгж болон түүний охин компанийн 52 хувь нь нэгэнт холимог өмчит аж ахуйн нэгж болсон. 2012 оны эцсийн байдлаар Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа зарсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн нийт тоо нь 378 болсон бөгөөд, эдгээр компанийн хувьцааны 53 хувь нь хувийн хэвшлийнх болсон гэжээ.

Хятад улсын холбогдох тогтоол дүрмийн дагуу, төрийн өмчит аж ахуйн нэгж нь татвар төлөхөөс гадна, бас ашиг орлогын тодорхой хувийг Засгийн газарт тушаадаг. Үүнийг нь Засгийн газар иргэдийн амьжиргааг сайжруулахад зарцуулдаг. ХКН-ын 18 -р сонгуулийн хорооны 3-р бүгд хурлаар, 2020 он гэхэд төрийн өмчийн ашиг орлогоос төвлөрсөн төсөвт тушаах хэмжээг 30 хувь орчим дээшлүүлэх шийдвэр гаргасан. Хуан Шүхэ танилцуулахдаа, өнөө Төрийн өмчийн хороо холбогдох байгууллагуудтай хамтран 2014 онд төрийн өмчит аж ахуйн нэгжийн засгийн газарт тушаах ашиг орлогыг зохих хэмжээгээр нэмэгдүүлэх талаар судалж байна гэлээ.

\Д.Х\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих