Сургууль, цэцэрлэгт шаардагдах хөрөнгө 1,8 их наяд

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтай танилцжээ.  Уулзалтад сайд .Гантөмөр өнгөрч байгаа нэг жилийн хугацаанд хийсэн ажлууд болон цаашдаа хийгдэх гол гол ажлуудын талаар тайлбар өгсөн байна.

Түүний танилцуулснаар  Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирэх онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой байгаа. Цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг хэвийн хэмжээнд хүргэхэд улсын хэмжээнд нийтдээ 1101 барилга, байгууламж, үүнээс 68 170 ортой 571 цэцэрлэг, 176 559 суудалтай 319 сургуулийн барилга, 14 105 ортой 120 дотуур байрны барилга, 91 спорт заалны барилгыг барих шаардлагатай бөгөөд үүнд нийтдээ ойролцоогоор 1,8 их наяд төгрөг шаардагдах тооцоо гарсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих