Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

094a5d8a9f8a114coriginalЦагдаагийн байгууллагад осгож, хөлдөж амь насаа алдах тохиолдлууд өдөр алгасалгүй бүртгэгдсээр байгааг албаныхан мэдэгдлээ. Дийлэнх нь архи согтруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас  эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа юм. Ялангуяа баяр ёслолын өдрүүдэд энэ төрлийн дуудлага ихэсдэг тул иргэдийг тэмдэглэлт үйл явдал, шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архи согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ харгалзах хүнтэйгээр гэр оронд нь хүргэж өгөх, гудамж, талбайд согтож унасан нэгний талаарх мэдээллийг иргэний үүргээ биелүүлж цагдаагийн байгууллагад түргэн шуурхай мэдэгдэхийг сануулж байна. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж гудамж талбайд согтож унаснаас гар хөл нь хөлдөж тайруулсан, амь насаараа хохирох тохиолдол ихэсч, насны хувьд залуужиж байгааг мэргэжлийн эмч нар анхаарууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих