Нүднийхээ өнгийг солиулах мэс засал хийлгээд хараагүй болжээ

 

 

Шенис Фаррелл Панамд аялж явахдаа өөрийн бараан бор нүдээ цайвар бор болгож өөрчлөх хагалгаанд орсон байна. Фаррелл 2009 оноос хойш нүднийхээ өнгийг өөрчлөхөөр шийдэж мэс засал хийлгүүлэх эмнэлгийг судалж эхэлсэн аж.

Тэрээр Панамд нүдний эмнэлгийн эмчтэй уулзан, цайвар бор өнгийн имплант дууссан байсан тул цэнхэр өнгийг суулгуулахаар болж, 8000 еврогийн хагалгаанд оржээ.

Шенис Фаррелл хэлэхдээ “Би хагалгааны үеэр их орилсон, эмч намайг ямар нэг зүйл буруу болохоос сэргийлж орилохгүй байхыг анхааруулж байсан.  Мэс засал 20 минут үргэлжилсний дараа би үнэхээр шооконд орсон. Учир нь, би усан дотроос юм харж байгаа юм шиг бүрэлзэж харж байсан ч эмч энэ нь хэвийн үзэгдэл, 2 долоо хоногийн дараа зүгээр болно гэсэн юм” гэжээ. Ингээд Шенис Лондонд ирэхэд харааны байдал нь улам дордож,  Charing Cross эмнэлэгт хандсан байна. Эмч нар урьд нь иймэрхүү асуудалтай таарч байгаагүй тул яахаа мэдэхгүй байсан ч түүнд туслахаар шийдэн, имплантыг авахаар болжээ. Имплантаа авахуулснаас хойш 3 сарын дараа хараа нь бүрэн сэргэж хуучин хэвэндээ орсонд баярласан  Шенис надад миний нүдний өнгө ямар байх нь хамаагүй,  би зүгээр харж чадаж байгаадаа баярлаж байна гэжээ.

С.Гэрэлээ

 

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих