Өдрийн өнгө зурхай

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Хамтатгах
(5/21-6/21)
2 сарын 4. Сайн өдөр. Урьд өмнөх алдаа болон санаа зовоох явдлаас болгоомжил. Уран бүтээлийн эрч хүч нэмэгдэнэ. Ажлыг барьж аваад эхлүүлсэн л бол заавал гүйцээ. Ойр дотны найзууд тань хувийн харилцаанд оролцоно. Өөрийгөө боловсруул.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Жинлүүр
(9/23-10/22)
2 сарын 4. Шинэчлэлийн өдөр. Хэрэв та дасгал хөдөлгөөний дэглэм барих талаар хийх ёстой зүйлийнхээ жагсаалтанд оруулсан бол хуучин тогтсон байдлаараа байх нь дээр шүү. Танд өмнөх хэдэн долоо хоногуудаас ч илүү зорилгодоо хүрэх боломж олдоно. Хэдий тийм боловч таны өөрөөсөө хэт төгс байхыг шаардсан шаардлага тань амжилтанд хүрэхэд саад болж болзошгүй. Алхам алхмаар үйл хэрэг тань сайжрах бөгөөд өдрийн турш хийсэн зүйлдээ та сэтгэл хангалуун байх болно.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Охин
(8/23-9/22)
2 сарын 4. Муу хүсэлд автахаас болгоомжилох өдөр. Өнгөрснийг нягталж, ирээдүйг мэдрэх чадвар чинь таныг болчимгүй алхамаас сэргийлнэ. Хүсэл мөрөөдлөө, бодлоо ойлгож ухамсарла. Учир нь та ойрын ирээдүйд хувь заяанд чинь гарах өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа ч сэрэмжтэй бай.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Мэлхий
(6/22-7/22)
2 сарын 4. Хүнд өдөр. Бизнесийн яриа хэлэлцээ санаснаар явагдахгүй. Ямар ч тактик хэрэглэсэн хүнд нөхцөлд орно. Бүтээлчээр сэтгэн хэрэг болохуйц зүйл бодож ол. Үгүй бол нөгөө талдаа бууж өгөхөөс аргагүй. Баримт бичгүүдээ сайтар нягтлан, асуудлаа олох хэрэгтэй. Шударга байж хэрэггүй зүйлээсээ ангижирч, эрх чөлөөг мэдэр.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Арслан
(7/23-8/22)
2 сарын 4. Боломжит өдөр. Таны хамаатан садангууд танд тийм ч таатай хандахгүй нь гол нь та хувийн амьдралаа зохицуулах хэрэгтэй. Хуучин нөхдүүд,танилуудтайгаа холбоогоо сэргээнэ. Олон хүнд та үгүйлэгдэх болно. Ажил дээр өөрчлөлт гарч шинэ боломжууд нээгдснээр хэдэн жилийн туршид таны карьер өсөх асуудал тодорхойлогдоно. Иймээс ихээхэн ажилд цагийг бүү дэмий үр.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Хонь
(3/21-4/19)
2 сарын 4. Гутранги өдөр. Бодит амьдрал бидний дотоод ертөнцөд нэвтрэн орно. Энэ нь эхний ээлжинд гэр бүлийн харилцаанд нөлөөлнө. Бий болсон хүндрэлээс болж бүү гутар. Харин болгоомжтой байх хэрэгтэй. Танилууддаа энэ хүндрэлээ тоочоод байх хэрэггүй. Сэтгэл санаа эрүүл мэндээ хайрла.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Үхэр
(4/20-5/20)
2 сарын 4. Таамаглашгүй өдөр. Бизнесийн шинэ санал таны албан тушаалыг өсгөн хамтран ажиллагсдын тань дунд нэр төрийг тань өсгөнө. Хэрэв та бүтээлч байж, олсон санаагаа амжилттай хэрэгжүүлж чадна гэж үзэж байвал зориг гарган ажлаа эхэл. Од гарагс таныг өөрийн чадвартаа итгэхийг зөвлөж байна. Гэвч та өөрийнхөө түншүүд, найз нөхдийн итгэл даах чадвар, үнэ цэнийг бас давхар шалгах хэрэгтэй гэдгийг сана.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Хилэнц
(10/23-11/21)
2 сарын 4. Нойргүйдэж, үе мөч өвдөх шинжтэй. Унтахын өмнө эрүүл агаарт алхаж байвал энэ бүхнээс сална. Унтахаас гурваас дөрвөн цагийн өмнө хооллох ёстой. Тэмүүлж байгаа зүйлдээ өөрийгөө барих хэрэггүй. Гэхдээ бусдын ажилд,ялангуяа дотны хүмүүсийнхээ ажилд хөндлөнгөөс оролцох хэрэггүй.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Нум
(11/22-12/21)
2 сарын 4. Хоёрдмол өдөр. Аль хэдийн буруу чиглэл рүү хөдлөөд эхэлчихсэн зүйлийг сайн тал руугаа буцаж эргэнэ гэж хүлээх чинь мунхаг хэрэг. Хайртай хүнтэйгээ маргаан дэгдээж магадгүй ч энэ нь тийм ч сүртэй зүйл биш бөгөөд буцаж эвлэрэхэд бялууг кремээр бүрхэж байгаа мэт л хурдан байх болно.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Матар
(12/22-1/19)
2 сарын 4. Хэт ажилд орж хайр дурлалаас хөндийрч магадгүй. Мэдлэг боловсрол туршлагатай хүнээс туршлага судал. Хайр гарга. Хайр сэтгэл дээр мөрий тавьсны хэрэггүй. Од эрхэс танд ээлгүй хандах болно. Хэн нэгэнээс хамааралтай байхаас зайлсхий. Хөдөлгөөний тулгуур эрхтэн гэмтэх, магадлалтай. Бүгдийг нь хөгжүүлэх гэсний хэрэггүй.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Хумх
(1/20-2/18)
2 сарын 4. Хүнд өдөр. Хумхынхан орчин тойрон хувьсан өөрчлөгдөх, уруу таталтыг тэсвэрлэн гарах шаардлагатай тулгарна. Гадаад орчинтойгоо сөргөлдөж болзошгүй. Өнөөдөр урьд урьдынхаас илүү биеэ барьж, тэвчээр гаргах хэрэгтэй болно. Та бүгдийг нэг мөсөн алдах аюултай тулгарч болзошгүй.

Мягмар, 2014 оны 2-р сарын 4 (Өнөөдөр)


Загас
(2/19-3/20)
2 сарын 4. Хийж гүйцэтгэсэн ажилдаа орж асуудлыг тодруулж ажил хэрэгч зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн ахиц зогсонги байдалд орно Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай. Санхүүгийн асуудалд ялна, эсвэл ялагдана. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг, халамжтай байна.

URL:

Сэтгэгдэл бичих