“Өвлийн олимп-2014” өдөрлөгийн үеэр том оврын автобус иргэдэд үйлчилнэ

5385cb2b637063db3abdc926947ea2d1_L“Өвлийн олимп-2014” сэдэвт өдөрлөг маргааш Хандгайтын “Янзага” зусланд болно. Нийслэлийн Засаг даргын ивээл дор нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд эл арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Өвлийн улирлын биеийн тамир, чийрэгжүүлэлтийн үйл ажиллагааны нээлтэд НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид оролцож, цасны бүжгээр өрсөлдөхөөс гадна байгууллагуудын хооронд “Сочи – 2014 – Өвлийн олимп”, “Нийслэлийн бүтээн байгуулалт” сэдэвт цасан хотхон байгуулах уралдаан болно. Түүнчлэн өдөрлөгийн үеэр том оврын автобус Бөмбөгөр – Гэсэрийн уулзвар, Баянбүрдийн тойрог, 7 буудал,  Салхит – Ар согоот, Зунжин-Шадивлан,  Яргайт-Яргайтын богино, Жигжид-Шаргаморьт, Хуурай мухар-Баян булаг, Хандгайт- Санзай, Бага Баян амралт гэсэн чиглэлээс 08:00 – 17:00 цагийн хооронд нэг цагийн зайтай иргэдэд үйлчилнэ хэмээн Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Б.Заяа MONTSAME


URL:

Сэтгэгдэл бичих