Гол нэрийн барааны үнэ 0.6 хувиар өсчээ

a85b1d1a53af9f9de12f707ff039e6c5_LХүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулбал 0.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.6 хувиар өссөн байна.

 Тухайлбал хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, үхрийн цул мах 1.9 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногоос хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, үхрийн цул мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй гарчээ. Тэгвэл дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сараас 7.1 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 0.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурчээ.

Б.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих