Зүүднийхээ 90 хувийг мартдаг

dreamХүмүүс амьдралынхаа гуравны нэгийг зүүдэлж өнгөрөөдөг ажээ. Зүүдэлж үзээгүй хүн бараг байхгүй. Хүний тархины хамгийн нууцлаг хирнээ бас гайхмаар зүйлийн нэг зүүд юм. Зүүдний ертөнц бол урлаг харин нөгөө талаар тайлагдашгүй оньсого мэт байдаг.
Хүн унтаж байхдаа мэдээгүй байдаг Иймд бид зүүдэндээ болж буй үйл явдлууд, тухайлбал өндрөөс унах, цочих зэрэг үйлдлийг биеэрээ хийдэг байна.
Бодит байдлын сэрэл, мэдрэмж бидний зүүдэнд мэдрэгддэг Хүн зүүдэндээ цангаж байна гэж зүүдэлбэл бодит байдал дээр цангасан байдаг. Мөн бидний бие унтаж байхад халууцаж байхыг мэдэрч байгаа бол зүүдэнд ч энэхүү мэдрэмж нь мэдрэгддэг. Аймхай хүмүүс илүү бодитой зүүдэлдэг Зориг муутай хүмүүс илүү бодитой, хүчтэй зүүдэлдэг байна. Түүнчлэн тэднээс гадна архи тамхины эмчилгээ хийлгэж хорт зуршлаа хаяж байгаа хүмүүс ч бодитой зүүдэлдэг гэнэ. Тэд эмчилгээний эхний гурваас дөрвөн долоо хоногт тамхи татаж байгаагаа маш бодитой, хүчтэй мэдэрдэг аж.
Зүүд бүхэлдээ бэлэг тэмдгийн шинжтэй байдаг. Бид заримдаа тодорхой үйл явдлыг зүүдэлдэг ч ихэнхи зүүд маань бэлэг тэмдгийн шинжтэй, оньсого мэт байдаг. Харин зүүд ямар нэгэн зүйлийг өгүүлдэг байна.
Зүүдэнд хэзээ ч өнгө байдаггүй байна. Харин өөрт хамааралтай аймшигт явдлыг зөвхөн хар цагаан өнгөөр төсөөлдөг. Заримдаа бид зүүдэндээ огт танихгүй хүний царайг харах нь олон. Гэвч бид зүүдэндээ зөвхөн өөрийн харсан бүхнээ зүүдэлдэг байна. Тийм болохоор тэрхүү танихгүй царайг бид хаа нэгтээ явж харсан л байх. Түүнчлэн хэрэв хар дарсан зүүдэндээ хэн нэгэн үл таних хүний царай харсан бол тэр хүн бидний бага насандаа айж байсан хүний төрх байдаг ажээ.
Зүүрмэглэх үедээ зүүдэлсэн зүүд маш бодитой байдаг. Энэхүү зүүднийхээ нөлөөнд хүчтэй орсон байдаг учраас сэрсэн ч энэ зүүд удаан хугацаанд мартаж чаддаггүй. Энэ мэтчилэн хэдэн өдөр дараалан зүүдлэх үед хүн хий юм харж, сэтгэл санааны хувьд өөрчлөлтөнд ордог байна.
Хөгшин залуу гэлтгүй амьтай хүн бүр зүүдэлдэг. Хүүхэд унтах цагийн 50 хувийг зүүдэлж өнгөрүүлдэг бол насанд хүрэгсэд 20 хувь зүүдэлдэг. Өндөр настангууд 15 хувийг зүүдэлж өнгөрүүлдэг байна.
Бид зүүдэлж сэрээд таван минутын дотор зүүднийхээ 50 хувийг мартаж арван минут өнгөрхөд 90 хувийг нь мартдаг байна.
Хэдийгээр орчлонг харах хувьгүй төрсөн ч хараагүй хүн зүүдэндээ харж зүүдэлдэг байна. Түүнчлэн тэд зүүдэндээ сонсох, үнэрлэх, хүрэлцэх гээд бүх мэдрэмжийг тэнцүү мэдэрдэг аж. Харин хараатай хүмүүсийн хувьд энэ нь маш хүчтэй зүүдэлсэн үед мэдрэгддэг гэнэ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих