Авто тээврийн албан татвараа нэг цэгийн үйлчилгээгээр өгч болох нь

8ec1e888dfb3ec2a96fe7cc5ee3622f0_LАвто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хурааж байгаатай холбогдуулан нийслэлийн Хан-Уул дүүрэг Нэг цэгийн үйлчилгээг өнөөдөр ажиллуулж байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг хоёр үе шаттай явуулж байгаа. Журмын дагуу аж ахуй нэгж, байгууллагууд төлбөрөө наймдугаар сарын 20-ны дотор замын санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Тэгвэл Хан-Уул дүүрэг энэхүү ажлыг хөнгөвчлөх үүднээс дүүрэг хороодод Нэг цэгийн үйлчилгээ байгуулан амралтын өдрүүдэд ч ажиллаж байгаа аж. Мөн бусад дүүрэгт байрлах Оношилгоо төвүүдэд татвар хураах цэгүүд өнөөдөр ажиллаж байна.

Н.Туяа montsame


URL:

Сэтгэгдэл бичих