Улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ

4-15-11Н.БАТМӨНХ

Жанцангийн Бат-Эрдэнэ Говь-Алтай аймгийн Цээл суманд 1986 онд төржээ. 2006 онд болсон бүх цэргийн наадамд барилдсан хүчит 112 бөхөөс зургаа давж үзүүрлэж цэргийн заан цол авчээ.

2006 онд Говь-Алтай аймгийн баяр наадамд барилдсан хүчит 256 бөхөөс найм давж түрүүлж аймгийн арслан болов.

Ж.Бат-Эрдэнэ анх удаа 2007 оны улсын баяр наадамд зодоглож хоёрын даваанд а/а Ч.Эрдэнэчулуун , гурвын даваанд у/з Д.Хишигдорж , дөрвийн даваанд у/а Д.Мөнх-Эрдэнэ , тавын даваанд дархан аварга Д.Цэрэнтогтох нарыг давж , зургаагийн даваанд у/н Д.Баасандорж (улсын заан)-д унаж 21 насандаа Монгол улсын начин цол авчээ.

2008   оны улсын баяр наадамд хоёрын даваанд Ховд аймгийн заан Р.Цогтдалай гурвын даваанд Увс аймгийн арслан Н.Ганзориг, дөрвийн даваанд у/н Ц.Лхагвасүрэн нарыг давж тавын даваанд у/н До.Ганхуяг (улсын арслан)-т унажээ.

2009   оны улсын баяр наадмын нэгийн даваанд з/б А.Давааням (аймгийн арслан) , хоёрын даваанд а/н Д.Энхбаатар , гурвын даваанд а/а А.Отгонбаатар нарыг давж дөрвийн даваанд у/н Ц.Лхагвасүрэнд

2010   оны улсын баяр наадмын нэгийн даваанд с/н Б.Үүлэнтайсуух, хоёрын даваанд а/з Б.Буянмөнх нарыг давж, гурвын даваанд а/а Д.Болдбаатарт

2011   оны улсын баяр наадмын нэгийн даваанд Увс аймгийн з/б Л.Энхсаруул, хоёрын даваанд Хөвсгөл аймгийн начин Б.Пүрэвдорж, гурвын даваанд Хөвсгөл аймгийн заан Ч.Энхзаяа , дөрвийн даваанд Увс аймгийн арслан Т.Мягмаржав, тавын даваанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Одгэрэл, зургаагийн даваанд Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбат, долоогийн даваанд у/а Х.Мөнхбаатар, наймын даваанд далай даян аварга Г.Өсөхбаяр нарыг давж , есийн даваанд у/х С.Мөнхбат (улсын аварга)-д унаж шөвгийн дөрөвт үлдэж улсын гарьд цолыг 25 насандаа хүртжээ.

2012   оны улсын баяр наадмын нэгийн даваанд 05 дугаар ангийн з/б Л.Мөнх- Эрдэнэ , хоёрын даваанд с/з Т.Ганзаяа (аймгийн начин), гурвын даваанд а/з Б.Серик (аймгийн арслан) нарыг давж дөрвийн даваанд а/а Б.Пүрэвсайхан (улсын начин)-д

2013 оны улсын наадмын нэгийн даваанд 013 дугаар ангийн з/б Ж.Оюун-Эрдэнэ , хоёрын даваанд с/з Н.Мөнхбат, гурвын даваанд у/з О.Одгэрэл , дөрвийн даваанд а/а Б.Баатарзол нарыг давж тавын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтоход унаад байна.

Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэхэд зориулсан хүчит 6016 бөхийн барилдаанд найм давж есийн даваанд Увс аймгийн заан Б.Ганзориг (цэргийн арслан)-т өвдөг шорооджээ.

Тэрбээр зүүн талтай, хөлд орох, хонгодох, тахимдах, шуудагдаж хавирах, тонгорох мэхүүдийг сайн хийдэг хурц барилдаантай бөхчүүдийн нэг.

Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийг дүүргэжээ.

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих