Г.Уянга: Ерөнхийлөгч хуулийн төслийг ул суурьтай нь оруулж ирэх ёстой байсан

Г.УянгаУИХ-ын гишүүн Г. Уянгыг “Ярилцах танхим “-даа урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг 2016 оноос хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь бүхий Эвслийн бүлгийн гишүүдийг Ардчилсан намд үзэл бодлоо худалдчихсан гэсэн хардлага нийгэмд үүсээд байна.

Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-Би саналаа өгөөгүй. Картаа сугалаад гарсан. Өнөөдөр энэ дээл. гутал тайлах асуудал бол тулгамдаад байгаа асуудал гэжбодохгүй байна. Энэхүү байр сууриа би цахим хуудсаараа ч дамжуулан илэрхийлсэн. Ерөнхийлөгч энэ хуулийг оруулж ирсэн. Анхнаасаа оруулж ирэхдээ ул суурьтай нь буюу Үндсэн хуультай хамт оруулж ирсэн бол дээр байсан юм. Өнөөдөр хэдэн хүн давхар дээлээ тайллаа гэхэд дараагийн Засгийн газарт гарсан хүмүүс аваад өмсөх бололцоо нь Үндсэн хуулийн 29.1 зааснаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гээд заачихсан байгаа. Тэр заалт хэвээрээ л байгаа шүү дээ. Өнөөдрийн шийдэж байгаа хувилбар ч гэсэн үндсэн чиг үүргнйн яамны сайд нар гишүүн байж болно. Бусад нь болохгүй гэх мэтээр өнгөцхөн, ядмаг болно, болохгүй гэсэн хуулийн жижиг малтаар хуурсан л юм болж байна. Уг нь бол асуудлын үндсээр нь шийдье гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Эиэ үзэл бодлын үүднээс би аль ч талд санал өгөөгүй. Засгийн газрыг дэмжиж ч өгөөгүй. Засгийн газрыг унагаах ёстой гэсэн байр суурийг ч дэмжээгүй. Энэ асуудал бол маргааш дахиад л өрнөж болох. Илүү ул суурьтай хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ тал дээр нь ч Ерөнхийлөгчийг шүүмжилсэн. Ерөнхийлөгч нэг талд нь өгөөш хаяж өгөөд нөгөө талаас шүүрч аваад, далимдуулаад Засгийн газрыг огцруулчих гээд л. Мөн тэгээд намуудын доторх эөрчил нь ил болоод л. Хэн нь эсрэг санал өгсөн байна гэх мэтээр намуудын дотоод зөрчлийг улам хурцадгасан хүнд байдал руу оруулж байна. Эцэстээ бол Ардын нам, Ардчилсан нам хоёрын хоорондын л маргаан болж байна. Яг асуудлыг үндсээр нь шийдэж чадахгүй байна.

-”Шударга ёс” эвсэл сүүлийн үед Д.Батцогт гишүүнийг бүлгээсээ гарснаас үүдэлтэйгээр шударга бус эвсэл нэр авч байна л даа. Ер нь бүлгийн дотор ямар аеуудал үүсээд байгаа юм бэ?
-Эвсэл дотор шүүмжлэлтэй хандах асуудал бий. Засгийн газартай холбоотой иймэрхүү асуудал үүсээд ирэхээр нэг тал нь наймаа хийж гүйдэг. Нөгөө тал нь Ерөнхий сайд руу гүйдэг. Би бичгийг нь олж хараагүй л байна.

Гэхдээ Ардын нам, Ардчилсан намаас бичгээр гэрээ тохироо хийе гэсэн бичгийн төсөл ч явж байх жишээтэй. Иймэрхүү байдлаар асуудалд хандаж байгаа нь надад таалагдахгүй байгаа.

Эвсэл дотроо хэдэн албан тушаалтай байгаа хэсэг нөхөд нь эвслийг зарж идэх гэж гүйдэг ийм хэв маягаар явсаар байх юм бол шударга бус эвсэл нэр авахаас өөр аргагүй. Би бол Шударга ёс эвслийг илүү буурь суурьтай, шударга байгаасай гэж боддог. Учир нь сонгогчдын 22.3 хувийн саналыг авч парламентад анх удаа гуравдагч хүчинг бодитоор бий болгож чадсан. Энэ нь мэдээж Н.Энхбаяр гэдэг хүний нэр нөлөө байгаа. Мөн “Шударга ёс” эвсэл анх удаа тавдугаар үндсэн хуулийн төслийг урдаа барьж өрсөлдсөн. Нийгмийн шинэчлэлийн том хөтөлбөрийг сонгогчдын өмнө дэлгэн тавьж “Монголоо аврах таван хувьсгал” хөтөлбөр дэвшүүлэн гаргаж сонгуульд өрсөлдсөн гэх мэт ажлыг хийсэн. Үүний нөлөө ч чамгүй байгаа. Иймэрхүү юм болоход өөрсдийнхөө хөтөлбөр, зарчмын асуудлаа урдаа гаргаж тавихын оронд жижиг наймаа ярьж гүйдэг. Ийм байдлыг нь би ерөөсөө дэмжихгүй. Харин ч шүүмжлэлттэй хандаж байгаа. Энэ талаар бүлгийн хурал дээр нухацтай гаргаж тавина гэж бодож байгаа. Д.Батцогт гишүүн энэ талаар нэлээд хэдэн удаа хэлсэн, шүүмжилсэн. Түүний эсэргүүцлээ илэрхийлэх арга энэ байсан бол би түүнийг дэмжиж байгаа. Д.Батцогт яг л энэ бүлэг дотор байгаа шударга бус байдлыг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Өөрөө ингэж шийдэж байгаа тохиолдолд түүнийг би буруушааж чадахгүй.

-Таныг гишүүн болсныхоо дараагаар сандалтай жагсаал хийж байна хэмээн нэлээд шүүмжлэх боллоо. Ямар шалтгааны учраас сандалтайгаар жагсах болсон юм бэ?
-Хэлбэр бол шүүмжлээд байхаар чухал зүйл биш л дээ. Иргэд илүү тухтай байж үзэл бодлоо илэрхийлээсээ гэсэндээ л ийм хэлбэрийг сонгосон. Тэрнээс биш өөр онцгой зорилго байхгүй. Гол нь агуулга байсан. Иргэд яг өөртөө тулгарч байгаа асуудлаа илэрхийлсэн уриа, лоозонг өөрсдөө бичиж эрх баригчдад хүргүүлсэн. Иргэд идэвхтэй оролцсон. Би үр дүнд нь сэтгэл хангалуун байгаа. Өмнөх цуглаануудтай харьцуулахад илүү олон хүн ирсэн. Асуудлуудыг илүү үр дүнтэй бодитойгоор  ярьж  чадсан    гэж
бодож байгаа.

-Сандалтай жагсаалыг “Ард түмний амлалт нэхэх холбоо”-оос зохион байгуулсан. Энэ холбооны даргаар Д.Батцогт гишүүн ажилладаг. Яагаад жагсаал зохион байгуулах үед очоогүй юм бол?
-Д.Батцогт гишүүн бол Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга тэр өдөр чухал асуудал хэлэлцэж байсан учраас гарч ирж чадаагүй. Түүнээс бус ямар нэгэн ноцтой асуудал байгаагүй. Өөрөө үгээ хэлнэ гэж байсан ч амжсангүй гээд надад хэлсэн. Ер нь бол анхнаас нь зохион байгуулахад эрх баригч байж иймэрхүү юм зохиох нь зөв үү, буруу юу сайн бодоорой гэж хэлж байсан л даа. Тиймээс ч жагсаалын тойрогтоо хийсэн ажлын үргэлжлэл болгосон.

-Сандалтай жагсаалын үеэр Моносоникийн Т.Баярхүү үг хэлж харагдсан. Үүнээс шалтгаалан уг жагсаалыг Т.Баярхүү ивээн тэтгэсэн гэх хардлага нийгэмд үүсчихлээ. Энэ тал дээр тайлбар өгөөч?
- Дандаа л ийм хардлага байдаг. Жагсаалыг нэг хүн санхүүжүүлээд сүйд болсон юм байхгүй. Мэдээж тодорхой хэмжээний зардал гарсан. Түүнийг нь найз нөхдөөсөө олсон. Яг үнэнийг хэлэхэд жагсаал, цуглаан бол тойрогтоо хийж байгаа ажлын үргэлжлэл учраас УИХ-ын гишүүний тойрогтоо зарцуулах мөнгөнөөс гаргаж болох байх гэж бодсон. Гэвч хуульд УИХ-ын гишүүн жагсаал, цуглаанд хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байдаг юм байна билээ.

-Ц.Мөнхбаяр нарт холбогдох ялын хэмжээг бууруулсан. Гал үндэстэн холбооныхныг өмгөөлж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би Ц.Мөнхбаяр нарыг ял үүрэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Би өмнө нь ч хэлж байсан. Монголын шүүх анх өгсөн ялын хэмжээг нэлээд бууруулсан олон нийтийн санаа бодлыг харгалзаж үзсэн. Үүнээс үзэхэд иргэдийнхээ санаа бодлыг шийдвэртээ харгалзаж үздэг болж гэх дүгнэлтэд хүрсэн. Энэхүү шийдвэрийг шүүхийн нааштай эерэг хандлага гэж харж байгаа. Ц.Мөнхбаяр нар хэрэг хийгээгүй. Ерөнхийлөгчид болон УИХ-ын гишүүдэд энэ асуудлаар уриалга хүргүүлсэн. Юу гэхээр хэрвээ шударга ёс гэж байдаг бол Ц.Мөнхбаяр нарыг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол Оюутолгойн алдаатай гэрээ хийсэн С.Баяр, С.Баярцогт, М.Зоригт, А.Гансүх гэх нөхдөд ч   гэсэн хариуцлага тооцож ял үүрүүлэх хэрэгтэй. Хэрвээ Монголын ард түмэн хийсэн хэргийг нь мэдэж байгаа эдгээр хүмүүст харнуцлага хүлээлгэж чадахгүй бол энэ таван залууг суллах нь шударга ёсонд  нийцнэ гэж үзсэн.

-Засгийн газрын тогтворгүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орчихлоо гэдэг асуудлыг эдийн засагчид нэлээд ярьж байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Одоогоор Монголд ашигтайгаар хөрөнгө оруулж байгаа  хэчнээн хөрөнгө оруулагч байгаа вэ. Хөрөнгө оруулагч гэж хэн бэ гэдэг асуудлыг нухацтай авч хэлэлцэх цаг нь болсон. Тэгэхгүй бол олон хөрөнгө оруулагч зөвхөн өөртөө  ашгаа  хийгээд Монголын  ард түмэн яаж үлдэх нь тэдэнд огт хамаагүй шүү дээ. Засаг төр нэгдсэн нэг ойлголтод хүрч чадахгүй байгаа самгардсан цаг үеийг ашиглаад ашгаа хийгээд гарчихъя гэсэн хөрөнгө оруулагчид их олон  байна.  Ер  нь  бол шар толгойтой,  хэтэвчиндээ  мөнгөт л   бол   хөрөнгө   оруулагч ойлголтоосоо салах цаг нь болсон. Өнөөдөр эвий минь, хөөрхий минь гээд  байхаар хөрөнгө оруулагч хэд байгааг би мэдэхгүй. Хөрөнгө оруулагчид бол цэцгэн дээр суусан эрвээхий биш. Хайрлаж хамгаалаад байх зүйл огт биш. Харин түүн оронд бүгдээрээ санал нэгтгээд   тэдний   ашиг   сонирхол юу юм. Биднийх юу билээ гэдгнйг нухацтай ярилцах хэрэгтэй. Хамгийн  нэн  тэргүүний  асуудал бол дотроо эв нэгдэлтэй байх юм. Хөрөнгө   оруулагчийг   хайрлаад ард түмнээ хайрладаггүй эрх баригчдыг би ерөөсөө ойлгодоггүй

-Ард түмний зүгээс эдийн засаг хямралтай хүнд хэцүү байгаа үед УИХ-ын гишүүд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Ард түмний нэрийг барьж эрх мэдлийн төлөө өрсөлдөөд байна гэсэн асуудлыг ярьж байна  л даа?
-Тийм. Үнэн ш дээ Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих болохоор л УИХ-ын гишүүдийн ирц бүрдэж байна. Тэгээд л дээгүүр доогуур гүйлдэж хуйвалдаан зохиодог. Иймэрхүү л байдалтай байна уу. Энэ асуудлаас гарахын тулд бүгдээрээ үндсэн хуулиа хэлэлцье. Асуудлаа ул суурьтай ярилцъя гэсэн санал санаачилгыг удаа дараа гаргасан. Хэрвээ энэ парламент асуудлаа шийдвэрлэх чадваргүй болтлоо дампуурчнхсан юм бол ард түмнээрээ л шийдүүлэх хэрэгтэй.

 

Н.БААСАНДЭМБЭРЭЛ
СЭТГҮҮЛЧ


URL:

Сэтгэгдэл бичих