ДАШТ 2014: Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнээ зарлалаа

527-1399525151-08052014-1399516911-2088236107-brazil_sport2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргыг зохион байгуулагч Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Луйз Фелипе Сколари эх орондоо зургаа дахь дэлхийн аваргын цомыг авчирч чадна гэж найдаж буй 23 тоглогчийн нэрийг зарлалаа.
Түүний дуудсан 23 тоглогчийн жагсаалтанд тийм ч содон зүйл байсангүй. Гэхдээ Робиньо, Роналдиньо, Кака зэрэг хөлбөмбөг сонирхогчдын танил тоглогчид болон Ливерпүүл клубын энэ улирлын гамжилттай холбоотой тоглогч болох Коутиньо нар дуудагдсангүй.
Сколари шигшээ багийнхаа дөрвөн ахлагчаар хамгаалалтын бүсийн тоглогчид болох Тиаго Сильва, Давид Луйз болон довтлогч Фрэд, хаалгач Жулио Сезарь нарыг нэрлээд байгаа.
Түүний шигшээд дуудсан 23 тоглогчийн 4 нь Бразилийн клубуудэд тоглодог тоглогчид байна. Үүнд сэлгээний хаалгачид болох Жефферсон, Виктор болон довтлогч Фред, Жо нар багтаж байгаа юм.
Бразилийн шигшээ Дэлхийн аваргын өмнөх сорил тоглолтоо зургадугаар сарын 3-нд Панам, зургадугаар сарын 6-нд Сербийн шигшээтэй тус тус хийж, зургадугаар сарын 12-нд дэлхийн аваргын нээлтийн тоглолтыг Хорватын шигшээтэй хийх болно.
Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн: 
Хаалгачид: Жулио Сезарь (Торонто, Канад), Жефферсон (Ботафого, Бразил), Виктор (Атлетико Минейро, Бразил)
Хамгаалагчид: Данте (Байерн Мюнхен, Герман), Давид Луйз (Челси, Англи), Энрике (Наполи, Итали), Тиаго Сильва, Максвелл (хоюул ПСЖ, Франц), Дани Алвес (Барселона, Испани), Майкон (Рома, Итали), Марсело (Реал Мадрид, Испани)
Хагас хамгаалагчид: Фернандиньо (Манчестер Сити, Англи), Эрнанес (Интер, Итали), Луйз Густаво (Волфсбүрг, Герман), Оскар (Челси, Англи), Паулиньо (Тоттенхэм, Англи), Рамирэс, Виллиан (хоюул Челси, Англи)
Довтлогчид: Бернард (Шахтар, Украйн), Фрэд (Флүминэнсэ, Бразил), Халк (Зенит, Орос), Жо (Атлетико Минейро, Бразил), Нэймар (Барселона, Испани)

URL:

Сэтгэгдэл бичих