Цагдаа нар ирж цонхны цаанаас ярилцаж байгаад, хутгыг нь тавиулж баривчилсан

байшиХан-Уул дүүргийн XII хороонд 25 настай, Дорнод аймгийн харьяат М гэгч нь долоон оюутанг барьцаалж, нэг иргэний амийг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан.

Энэхүү хэрэг Хан-уул дүүргийн биокомнат дахь мод үржүүлэх газарт болсон юм. Тус мод үржүүлэх газрын манаач М.Алтангэрэлээс
дараахь зүйлийг тодрууллаа.
-Хэрэг хэдэн цагийн үед гарсан бэ?
-Намайг унтаж байтал үүрээр 04:40 минутын үед дарга над руу утасдаад “Алтангэрэлээ наана чинь янз бүрийн зодоон болоод байгаа юм биш үү. Чи нэг гараад хараадах” гэсэн. Тэгээд гараад очтол байшин дотор байсан хэдэн хүүхэд унтаж байсан бололтой өрөө нь гэрэлгүй, харанхуй байсан юм. Харин баруун талын цонхоор харсан чинь нэг хүн цустайгаа холилдчихсон хэвтэж байсан. Ингээд асуудлыг мэдсэн.

-Нас барсан хүн ямар хүн байсан бэ?
-Манай ажилчдын нэг байсан. Би энэ хэргийг харчихаад гэртээ орж эхнэрийнхээ утсаар 102-т дуудлага өгсөн. Дуудлага өгөөд удаагүй байтал цагдаа нар намайг машиндаа суулгаж, хэрэг гарсан байшингийн цонхны дор очсон. Цонх, хаалга хоёрыг нүдэхэд онгойлгож өгөөгүй. Эсрэг талын цонхоор нь очоод харахад нэг оюутан залуугийн хоолой дээр хутга тулгачихсан зогсож байсан. Цагдаа нар нэмэлт хүч дуудсан. Нэмэлтээр дуудагдсан цагдаа нар ирж цонхны цаанаас ярилцаж байгаад, хутгыг тавиулж баривчилсан.

-Тухайн хэрэг гарсан газарт нийт хичнээн хүн байсан бэ?
-Нийтдээ 12 хүн байсан. Түүнээс МСҮТ-ийн долоон оюутан, бусад нь манай компанийн ажилчид.

-Эдгээр хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу?
-Хэрэглэсэн байсан юм шиг байна лээ. Манай ажилчид архи ууж, хоорондоо муудалцаж, нэгнийхээ амийг хөнөөж, нэг хүнээ хүнд гэмтээсэн байсан. Мөн манайд дадлага хийж байсан оюутнуудыг барьцаалсан байдалтай байсан юм.

-Хүнийг амь насыг хөнөөж, оюутнуудыг барьцаалсан залуу танай компанид хэзээ ажилд орсон бэ?
-Дорнод аймгийн харьяат залуу. Өнгөрсөн сарын 12-нд манай компанид цэцэрлэгчээр ажилд орсон.

-Нэг хүн нэлээд хүнд бэртсэн гэж байна. Хүйтэн мэсээр гэмтээсэн юм уу?
-Сайн мэдэхгүй байна. Нас барсан хүн болон хүнд бэртэл авсан хүнийг халуун тогоогоор цохиж хүндээр бэртээсэн гэсэн.

-Хэрэг хийсэн залуу гэр бүлтэй юу?
-Ганц бие, ээж, аавтайгаа амьдардаг. Бага боловсролтой. Урд нь танхайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэсэн.

-Талийгаач хэдэн настай хүн байсан бэ?
-Жамьяансүрэн нь 1979 онд төрсөн, 35 настай. Манайд цэцэрлэгжүүлэгчээр ажиллаж байсан юм. Харин бэртэл авсан хүнийг Даваацэрэн гэдэг.

Б.Баатархүү: Хэргийн газарт нэг хүн амиа алдсан байдалтай байсан
Уг хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс дараахь зүйлийг тодрууллаа.

-Хан-Уул дүүрэгт гарсан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэхүү хэрэг энэ сарын 6-7-нд шилжих шөнө үүрээр 04:15 минутад Хан-Уул дүүргийн XII хооронд байрлах Мод үржүүлгийн газарт согтуу хүмүүс зодолдоод байна гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагаар очиход тус мод үржүүлгийн газрын байшин дотроосоо цоожтой, нэг хүнд хутга тулган хүмүүсийг айлган сүрдүүлж барьцаандаа байлгаж байсан.

-Барьцаанд нийт хичнээн хүн байсан бэ?
-Нийтдээ арван хүн байсан. Үүнээс долоо нь оюутнууд, гурав нь тус компанийн ажилтан. Хэргийн газарт үзлэг хийхэд нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртэл авсан байдалтай байсан. Хүнд бэртсэн хүнийг эмнэлгийн байгууллага руу шилжүүлсэн.

-Энэ хэрэг юунаас үүдэж гарсан бол?
-Маргаанаас болсон байх. Одоо мөрдөн байцаалтын ажиллагаа явагдажбайгаа. Ажилчид архи уусан байдалтай байсан. Согтуурлын зэрэг болон бусад зүйлүүд шинжилгээгээр гарна.

-Ажилчдын байрлаж байсан байр ямар компанийн байр байсан бэ?
-Цэцэрлэгжилт компанийн мод үржүүлгийн газар байсан. Тухайн компани дээр политехникийн нэг, хоёрдугаар курсын оюутнууд гэрээгээр дадлага хийж байсан юм байна лээ.

хүүхдүүд нутаг буцжээ
Улаанбаатар хотод үйлдвэрлэлийн дадлага хийхээр Дорнод аймгаас ирсэн 10 оюутныг барьцаалж, хүний амь бүрэлгэсэн хэрэг “Цэцэрлэгжилт” компанийн харьяа Мод үржүүлгийн газарт өнгөрсөн лхагва гарагт шилжих шөнө гарсан билээ. Хэргийн талаар
тус компанийн захирал Ө.Магсаржаваас тодруулахад “Дорнод аймаг руу буцсан. Тэдгээрийн хуүхдүүдтэй холбоотой хэрэг биш юм. Манайх Дорнод аймгаас суүлийн дервөн жил дараалан хүүхдүүд авчирч, дадлагажуулан ажиллуулж байсан”гэв.

Н.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих