“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО”-ЫГ “ХАВРЫН АКАДЕМИ” ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

c488cc24af5ebb52originalМонгол Ардын нам, УИХ дахь МАН-ын бүлэг, “Стратеги” Академиас 2014.05.14-16 өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн бодлого” сэдэвт “Хаврын академи”-ийг ХБНГУ-ын Фридих Эбертийн сантай хамтран Тусгаар Тогтнолын ордонд зохион байгуулж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын нийгмийн хөгжлийн бодлого, эдийн засгийн хөгжлийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлогын талаар дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Энэхүү “Хаврын академи”-ийн үйл ажиллагаанд МАН-ын удирдлагууд, МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн, доктор Д.Оюунхорол, МУИС-ийн ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун, МАН-ын Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга Д.Даваасүрэн, МАН-ын Нийгмийн хөгжлийн бодлогын газрын дарга С.Чинзориг нар Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж оролцохоос гадна гадаадын олон оронд ажилласан туршлагатай эксперт ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик зэрэг гадаадын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид урилгаар оролцож өөрийн орны хөгжлийн туршлага, арга барилаас хуваалцаж илтгэл тавина.
Өчигдөр “Хаврын Академи”-д урилгаар оролцож байгаа ХБНГУ-ын доктор Алфрэд Пфаллер, Норвеги Улсын эдийн засгийн ахлах судлаач, доктор Хельге Редвик нар Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ-дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн  С.Бямбацогт нартай уулзаж  Монгол Улсын хөгжлийн бодлогын талаар санал бодлоо солилцсон байна.
Монгол Улсын Их Хурал одоогоос 6 жилийн өмнө “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталж байснаас өөр хөгжлийн бодлогыг баталж байгаагүй бөгөөд өнөө хэр улс орны хөгжлийн бодлого тодорхойгүй, улс орныг хааш нь удирдаж яваа нь олон түмэнд ойлгомжгүй хэвээр байсаар байна. Эдийн засаг, нийгмийн хүндрэл нүүрлээд буй энэ цаг үед МАН хариуцлагатай, зүүн төвийн улс төрийн хүчний хувьд Монголын хөгжлийн бодлогыг шинэчлэн томъёолоход ач холбогдолтой “Хаврын академи”-ийг зохион байгуулж төр засаг, улс төрийн намууд, хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхаарлыг хөгжлийн бодлогод хандуулж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байна гэж дүгнэж болохоор байна.
“Хаврын академи”-ийн сүүлийн өдөр буюу 2014.05.16-ны өдөр “Монгол улсын хөгжлийн бодлого”-ийг тодорхойлох форум болох бөгөөд энэхүү форумд Монгол дахь зүүний болон зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд хамтран оролцож үзэл бодол, байр сууриа илэрхийлэх юм байна. “Хаврын академи” болон форумаас зөвлөмж гаргаж холбогдох төрийн байгууллагууд, улс төрийн намуудад хүргүүлэх юм байна.
“СТРАТЕГИ” АКАДЕМИ

URL:

Сэтгэгдэл бичих