МАН-ын хийрхэл, балаг нь одоо ч гай болсоор байна

Oyu tolgoiМонголын гадаад худалдаа дэлхийн зах зээл, ялангуяа өмнөд хөршөөс үндсэндээ бүрэн хамааралтай. Хятадын эдийн засгийн өсөлт 2008-2011 онуудад хоёр оронтой тоонд байв. Энэ нь тухайн үед манай эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. 2011 онд нүүрс их хэмжээгээр экспортлогдох боломж бүрдэж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч байлаа. Гэхдээ үүнийг зарим эдийн засагчид үүлэн чөлөөний нар гэхээсээ зүгээр л хөөс гэж оношилсон. Тэр үед эрх мэдэл бараг бүхэлдээ МАН-ын гарт байв.Тэдний хэрхэн ажилласныг эргэн харвал эдийн засгийн өвчний шалтгаан үндсэндээ тодорхой л доо. Баращаагаар хоёр их наяд төгрөг буюу 1.4 тэрбум. ам.долларыг “Эх орны хишиг” нэрээр сар бүр бэлнээр тараачихсан.

Энэхүү бэлэн мөнгөнөөснь иргэдтатгалзаагүй.Энэ мөнгөний ихэнх нь архи, импортын барааны төлбөрт Эрээн рүү урсаж байлаа. Энэхүү 1.4 тэрбум доллар нь 700-800 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө юм шүү дээ. Ашигт малтмал үнэд орох цагаар төмөр замаа тавьж чадаагүйгээс өнөөдөр зөвхөн тээврийн зардлын зөрүүгээс жилд 250-350 сая доллар алдаж байна. Үүнийг сүүлийн хоёр жилээр тооцвол 500-700 сая доллар буюу ойролцоогоор 350 км төмөр зам тавих хэмжээний хөрөнгө ажээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед нүүрсний зах зээлийн үнэ унаж эхэлсэн тул дэд бүтцээ хөгжүүлэх шийдвэр гаргасан. Мөн Төмөр замын тухай хууль, Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого, Концессийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчин байж хамгийн ашигтайд тооцогдох “Тавантолгой-Гашуун сухайт”-ын чиглэлд төмөр зам барих, урт хугацаанд ашиглах эрхийг хоёр гуравхан компанид өгчихсөн байсныг арай хийж залруулсан. Аль ч улсын төмөр зам өөрийн гэсэн нэгдсэн бодлоготой байхгүй бол яаж балардагийг өнгөрсөн жилүүдэд бид зах зухаас нь амсалаа. Одоо өргөн нарийн царигийн маргаан хийх цаг биш, ажиллах л үлдэж байна. Төмөр замаа шийдчихвэл Таван толгойн нүүрсний үнэ аяндаа өснө. Аз болоход сүүлийн үед манай төмөр замд хөрөнгө оруулъя гэсэн сонирхогчдын тоо ч нэмэгдлээ. Засгийн газар 1.5 тэрбум долларын бондын санхүүжилт босгож цахилгаан станц, төмөр зам барих хөрөнгийн зарим хэсгийг шийдсэн нь сайн хэрэг.

Одоо Хятадын аж үйлдвэрийн бүсүүд болон далайн боомтод хүрэх төмөр замын маршрут, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр өмнөд хөрштэй ажиллаж байна. Өнөөгийн хөгжилтэй гүрнүүд, хөгжиж буй орнуудын ихэнхи нь дэд бүтцийн салбартаа зээл, Засгийн газрын бондын санхүүжилт авч ашигласан байдаг юм билээ. Ер нь дэд бүтэцдээ бондын санхүүжилтыг ашиглах нь бэлэн мөнгө тарааснаас хэд дахин илүүөгөөжтэй, үлдэцтэй, үр ашигтай нь нотлогдсон зүйл. Харин бусад төрлийн зээлийн хувьд эргэн төлөх боломжтой, ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр хувийн хэвшилд олгох нь үр дүнгээ өгдөг ажээ. Парламентад суудалтай сөрөг хүчнээс нь бодит үнэнд нийцэхгүй, үндэслэл муутай, сөрөг мэдээлэл цацаад байх нь олигтой юм яавч биш. Өрсөлдөгч орнууд, үндэстэн дамнасан компаниудад л аятайхан өгөөш болно. МАН-ынханы иймэрхүү бусармаг үйлдлийг ард түмэн мартаагүй байгаа.

Монголын ард түмэн МАН-д улс төрийн соёлыг ойлговол ойлгохоор боломжоор хангаж, эрхийг нь эдлүүлж үзсэн. Гэвч алсын замд эдийн засгаа аажим тамирдуулах алхамуудыг л хийж иржээ. Тэд 1996-2000 оныхооронд УИХ-ын үйл ажиллагааг гурван сараар гацааж улс орны хөгжил Тэд УИХ-ын индэр дээрээс “Монгол улсын эдийн засаг, нийгмийн байдал улам муудна” хэмээн муу ёрлож байна. Монгол банк гадаад валютын нөөц хоёр тэрбум доллар байгаа гэж хэлээд байхад “тэг” болсон хэмээн зарлав. Түүгээр үл барам Засгийн газраас бэлтгэсэн албан ёсны мэдээллийг улайран үгүйсгэж байгааг олон нийт харлаа, үзлээ. АН болон бусад улс төрийн хүчний эрх барьж байгаа энэ цаг үед тэд цөөнх болсон хорслоо тайлж, өшөө хонзон авч л байвал хэрэг нь бүтэж буй мэтээр увайгүй аашилжбайна. Улс терийн тогтворгүй байдал улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хамгийн муу нөлөөтэй. Үүнийг хүсээ гэжүү.

Өнгөрсөн хоёр жилд манай ашигт малтмалын экспортын голлох дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 4-40 гаруй хувиар унажээ. Мөн энэ хугацаанд гадаад худалдааны гол түнш Хятадын эдийн засгийн өсөлт хоёр оронтой тооноос буурч ердөө 7-8 хувь болов. Гэсэн хэдий ч Монгол улсын төсвийн орлогын бүрдүүлэлт, экспорт, хөрөнгө оруулалтад уул уурхайн салбар голлох нөлөөтэй хэвээр байна. Ер нь ашигт малтмалын зах зээлийн эрэлт нийлүүлэлт, үнэ ханшаас хамаарч тухайн салбарт орох хөрөнгө оруулалт өсч буурах нь чөлөөт зах зээлийн тогтолцоонд тохиолдож л байдаг үзэгдэл юм. Экспортын тоо хэмжээ, орлого буурах нь төсвийн орлого бүрдүүлэлтэд муугаар нөлөөлөх нь ойлгомжтой. Өмнөх эрх баригчдын үед төсөвт орлогоос 800 орчим сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 1.4 их наяд төгрөгийг урьдчилж аваад тараачихсан нь ихээхэн дарамт болжээ.

Оюутолгой ХХК, Эрдэнэс тавантолгой ХК-иас урьдчилж авсан зээл одоо хэр нь төлөгдөөгүй, баялгаа ачаад л, орлого нь суутгагдсаар байна. Оюу толгойн гэрээ өмнөх Засгийн газар уг гэрээг үзэглэснээс хойш хүчинтэй болох зургаан сарын хугацаанд юу хийсэн юм бэ. Салбарын сайд нь мөнгө төлөн байж хөрөнгө оруулагчтай сонирхлын зөрчил бүхий “Голдман сакс” зэрэг зөвлөх компаниудыг сонгон авсны горыг өнөөгийн эрх баригчид нь үүрч явна. Гэрээний нөхцөл нь УИХ-ын 57 дугаар тогтоолтой нийцэж байгаа гэж УИХ-ыг хуурсан нотолгоог нөгөө талдаа өгч, улмаар Засгийн газар нь гэрээг энэ тогтоолд бүрэн нийцэж байгааг нотолж мэдэгдэл хийсэн зэрэг шалтгаануудаа яагаад тайлбарлахгүй байна вэ? Нөхцөл байдал ийм байхад өнөөгийн эрх баригчдад бурууг өгч, гэрээнд өөрчлөлт оруул гэж байнга шахаж шаардах нь шудрага ёсонд нийцэх үү. Гэрээ бол амлалт, үүрэг, хариуцлага, тохироо.

Нэгэнт тохирсон бол улс төрийн аргаар шахалт үзүүлэх нь зохисгүй зүйл гэдгийг хэн гуай нь ч ойлгоно. Ялангуяа гадаадын субъекттэй байгуулсан гэрээ, хэлэлцээрийг гадаад ертөнц анхааралтай ажиглаж байдаг. Хэн гэгч Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газар байх нь хамаагүй, Монголын төр, засаг л гэж тохирогч тал, түүнийг ажиглагчид үзэх нь тодорхой. Улмаар “Монгол бол найдваргүй харилцагч” гэсэн тодотголыг гадаад ертөнцөдтүгээх-эрсдэлтэй. УИХ- ын 57 дугаар тогтоол болон бусад тогтоол шийдвэр хангалттай хэрэгжсэн үү. Хөрөнгө оруулагчийн ирүүлсэн ТЭЗҮ-ээс харахад зэсийн үнэ 4400 доллар байхад анхны хөрөнгө оруулалтыг 4.7 жилд нөхөх тооцоо байна. Гэтэл 30 жилийн дараа буюу зургаа дахин урт хугацаагаар тохирдог нь ямар учиртай юм бэ.

Тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 68 хувийн татварыг тэглэх үед, энэ татварыг тодорхой түвшинд орлох нөөц ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх хуулийн төслийг гэрээ хүчинтэй болохоос өмнө өргөн барьж, гэрээнд төлбөрийг нь оруулаарай гэжбайхад ямар шалтгаанаар хийгээгүй вэ. МАН-хан Засгийн эрхийг барьж байх үедээ зарим нэгэн хөрөнгө оруулагчдыг хэт өөгшүүлж Монголын хуулийгуландаа гишгүүлснээ ойлгох ойлгохгүй л байна. Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум доллар гэж үзсэн.МАН-ын дарга нар энэ өардлыг 20 хувь орчим илүү байсныг мэдсээр байж баталж өгсен юм. Гэтэл үүн дээр нэмэгдээд зардал дахиад 30 орчим хувиар өссөн байхад өмнөх Засгийн газар, тухайн үеийн ТУЗ-ын гишүүд нь яагаад амаа үдүүлчихсэн мэт дуугүй суугаад байв аа.

Одоогийн эрх баригчид энэ зардлыг баримтад тулгуурлан тогтоох ажлын хэсэг гаргаж, шалтгааныг нь тогтоосон боловч цаадуул нь хүлээж авахгүй гүрийсээр байгаа гэсэн мэдээлэл байна. Түүгээр ч,ул барам энэхүү зардлын хэтрэдгийг хүлээн зөв-шөөрөхгүйн тулд хууль, гэрээнд заасан үүрэгт ажилболох санхүүжилт, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа хийхгүй зогсоолоо гэж олон улс даяар зарласан гэж үзэх хүмүүс ч байна. Үүнийг валютын ханш огцом хэлбэлзэх бас нэг шалтгаан болсон гэх судлаачид ч бий. Ийм бодит нөхцөл байсаар байхад хэт нэг талыг барьсан зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл олон түмний тархийг дахин дахин угааж, нийгмийг хоёр хуваан талцуулахыг зорьсоор байна. Энэ мэт зориуд санаатай хийж буй элдэв явуулгад олон нийт ухаалаг, болгоомжтой, няхуурхандаж байхыг анхааруулах ажлыг төр, засаг хиймээр байгаа юм. Таван толгойн ордын тухайд төмөр зам барих, төмөр замын болон дамжин өнгөрөх тээврийн тариф, төмөр замын цариг зэрэг асуудал шийдэгдэж одоо л нэг уурхайн үнэ, цэнэ нь нэмэгдэх гэж байх шиг байна.

МАН эрх барьж байхдаа юу хийсэн билээ, ингэхэд. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Оюутолгой, Тавантолгойн ордыг зэрэг эргэлтэнд оруулах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэтэл коксжих нүүрсний 20 гаруй хувийн -да&цтэй нэг ордыг нь -өөрсдөө. тасдаж аваад эргэлтэнд оруулсан юм. Энэ нь засах боломжгүй болсон луйврын үйлдэл.Таван толгойн ордыг эргэлтэнд оруулах УИХ-ын шийдвэрт нь ордыг хуваахгүй ашиглах гэж орсон байгаа. Гэтэл тэр үеийн стандарт бус МАНАН-гийн Засгийн газар бүлэгордын томоохон хэсгийг гол түнш орнуудад хувааж эзэмшүүлэхээр шийд гаргаж, олон улсын хэмжээнд зарласан нь бас л ойлгомжгүй байдалд хүргэв.

2012 онд Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт хийгдэж дууссан. Манай улсын татварын байгууллага 2011 онд 2.86 тэрбум доллар, 2012 онд 2.42 тэрбум доллар, 2013 оны гүйцэтгэлээр барагцаалбал 130 сая долларын санхүүжилтыг Оюутолгой компани тус тус хийсэн гэж үзэж байна. Бодит байдалд Монгол Улсад 2008-2012 оны хооронд гаднаас оруулсан хөрөнгө оруулалтын 90 шахам хувийг Оюутолгойн хөрөнгө оруулалт эзэлдэг ажээ.

Харин Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хувьд үүнийг хийх үүрэгтэй хөрөнгө оруулагч нь өөрөө зогсоосон. Үүнд нөлөөсөн голлох хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтворгүй байдал байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Хөрөнгө оруулалтын эрх зуйн орчны тогтворгүй байдал мөн л МАН-ыг эрх барьж байх үед бий болсон. Үгүй гэж хашгирсан ч үнэнд гүйцэгдэнэ.

2012 оны сонгуулийн үеэр хэт улс төржиж, эх оронч царай гаргасан шийдвэрүүдийн уршгаар 910 аж ахуй нэгжийн 1450 орчим тусгай зөвшөөрөл төр, засгийн зүгээс цуцлагдсан байна. Эдгээр аж ахуй нэгжүүдийн 665 нь дотоодын, 245 нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байв. 910 аж ахуйн нэгжийн гаргасан бодит зардал нь хамгийн багадаа 700 орчим тэрбум төгрөг болохоор байгаа юм. Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын уг тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны есөн сард, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ- д өргөн барьсан байна. Теслийн зорилго нь ‘урт нэрт’ хууль гарахаас өмнө олгосон тусгай зөвөөрлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, гол нь нөхөн төлбөрийн асуудлыг УИХ- аар шийдүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой гэх.

Мөн Шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 тусгай зөвшөөрлийн тухайд Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, шилжүүлэхийг хориглох тухай хуулийг өөрчилснөөр Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмын хүрээнд шийдвэрлэх боломж гарах ажээ. Дээр өгүүлсэнчлэн ер нь иймэрхүү л байдлаар хөрөнгө оруулалтын орчныг тогтворгүй болгож байж дээ. Тогтворгүйгээр барахгүй тусгай зөвшөөрөл өгч хайгуулийн ажилд хөрөнгө мөнгийг нь хийлгэчихээд тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргаж, хохироочихоод нөхөн төлбөрийг нь ч шийдээгүй байна. Хохирсон хүмүүс яадаг бол, хохирлыг барагдуулахгуй гэвэл нэмж хөрөнгө оруулалт хийх үү. Манай төр засгийн энэхүү болчимгүй үйлдэлд хохирсон хөрөнгө оруулагчид хохирлоо нөхөн төлөхийг байнга шаардсаар байх нь тов тодорхой. Гэтэл УИХ-дээр зарим гишүүд “мод ус…” гэж хашгирсаар…

Улс төрийн тотворгүй байдал, хийрхэл нь эдийн засгаа чөдөрлөж, иргэдээ л хохироодог.


URL:

Сэтгэгдэл бичих