Муухай, эвгүй үнэр хаанаас гардаг вэ?

Home-Interior-4Хэрэв танай гэрээс муухай үнэр гараад байвал энэ нь:
- Хөгц,
- Хөлс,
- Тэжээвэр амьтан,
- Хоол хүнс,
- Тамхи,
- Агаар муутай орчин,
- Хуучин хивс,
- Ханын зураг зэрэг үнэр холилдоод эцэстээ муухай үнэртдэг.
- Гэр бүлийн гишүүд ариун цэврийг сайтар сахидаггүй бол эвгүй үнэр гарна.

Тиймээс эвгүй үнэр хаанаас гарч буйг олж тогтоо.

- Заримдаа гэрийн эзэд тэр үнэрт дасаж, мэдрэхээ больсон байдаг.
- Агааржуулагч хэрэглэх төдийхнөөр эвгүй үнэр арилчихдаггүй.
- Зарим тохиолдолд агааржуулагч, үнэртэн дарагч элдэв үнэртэй холигдоод бүр ч эхүүн муухай үнэр үүсгэх нь бий.

- Хэрэв хөгц хуучин байшингийн ханын будаг, цаас, шалнаас үнэртэж байгаа бол бүгдийг нь өөрчил,
- Хэрэв хуучин тавилганаас үнэртээд байвал хөгцний үнэр арилгагч хэрэглэ.

- Хөгцний үнэр хамгийн удаан арилдаг бөгөөд байшингаас бүхэлдээ үнэртдэг.
- Хоолны үнэр бол их содон, элдэв үнэрийн гол эх үүсвэр болдог.

- Хогийн саваа дүүрэхийг хүлээлгүй дор нь гаргаж хаяж бай.
- Мөн цэвэрлэгээ хийснийхээ дараа шинэхэн нимбэгийг зүсч хоолны ширээн дээрээ тавьж байгаарай.

- Хөргөгчний хөлдөөдөггүй хэсэгт хүнсээ удаан бүү хадгал.
- Гэрийн тэжээвэр амьтан элдэв үнэр таригч шалтгаан болдог.

- Эвгүй үнэр ихэвчлэн амьтны үс, тавилга хивсэн дээрх ялгадаснаас үнэртдэг.
- Хивс дрожоо уурын цэвэрлэгчээр тогтмол цэвэрлэж, тэжээвэр амьтнаа соёлтой байлгаж сурга.


URL:

Сэтгэгдэл бичих