Х.Анхбаярын өмгөөлөгч шүүх хурлыг орхисноор, хурал хойшлогдов

20140530083608

“Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан агсан нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Гэвч шүүх хурал шүүгчдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дэгийг зөрчин, дур мэдэн шүүх хурлыг орхисон гэх шалтгаанаар ирэх зургадугаар сарын 5-ныг хүртэл хойшилсон тухай Эрүүгийн хоёрдугаар шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.
Шүүгдэгчдийг өмгөөлж буй есөн өмгөөлөгч “Д.Амарсайхан агсныг амь насаа алдахад уг хэргийн шүүгчид, улсын яллагч нар тодорхой хэмжээгээр буруутай” гэж үзэж байгаагаа илэрхийлэн, Шүүх хуралд  оролцож буй шүүгч нараар хэргийг шийдвэрлүүлэхээс татгалзах хүсэлтийг өнөөдөр гаргасан юм. Энэ хүсэлтийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шүүгч хүлээн авахаас татгалзаж, шүүх хурлыг үргэлжлүүлэх шийдвэрийг үдээс хойш гаргажээ. Гэтэл шүүгчдэгч Х.Анхбаярын өмгөөлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэн, шүүх хурлын танхимыг орхин гарсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих