Гавьяат өмгөөлөгч С.Жанцан учир битүүлгээр амиа алджээ

527-140142617432_b31c90f281d21b11f6848e7d8d066379b368845dТөсвөөс 17 тэрбумыг зувчуулсан гэх хэрэгт холбогдон шүүхээс найман жилийн ял аваад буй Д.Энхбат нарын хэргийн талаар сүүлийн үед нэлээд ярих боллоо. Түүний ялын хэмжээг ар гэрийнхэн нь эрс эсэргүүцэж удаа дараа хэвлэлийн хурал хийсэн.

Тухайлбал, энэ сарын 27-нд Д.Энхбатын эхнэр Б.Охиноо, түүний өмгөөлөгч С.Жанцан нар “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлаж, ял сонсоод буй Д.Энхбатын буруугүйг нотлох бичиг баримтыг болон АТГ-ын талаарх ноцтой баримтыг дэлгэх гэж байжээ.

Харин Д.Энхбатын өмгөөлөгч хэвлэлийн хуралдаа ирээгүйн улмаас хурал хойшилсон байна. Гэтэл Д.Энхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан С.Жанцан нь энэ сарын 26-27-нд шилжих шөнө учир битүүлгээр амиа алдсан байна. Энэ талаар эх сурвалжаас тодруулбал, “Ямар шалтгаанаар нас барсныг мздэхгүй байна. Саяхан л ажлаа хийгээд эрүүл саруул явсан” гэв.

Б.Цэцэг

Эх сурвалж: Монголын үнэн

 


URL:

Сэтгэгдэл бичих