Кекүшюзаны Д.Батбаяр Т.Баясгалан нар Б.Элбэгбаяр хүүгээ морь унуулж сургав

13148_739Кекүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарын анхны хүү болох Б.Элбэгбаяр том эр болжээ. Аав, ээж хоёр нь хүүгээ Эх үрсийн баяраар зайсан дахь Оргил худалдааны төвийн ойролцоох тоглоомын хашаанд морь унуулж сургаж байгаа харагдав.

Зайсанд байрлалтай Кекүшюзан хотхоноосоо салхилангаа гарч ирсэн бололтой, тэд их энгийн хувцаслацгаасан харагдана лээ. Кекүшюзан Д.Батбаяр богино өмд, цамцтай байсан бол Т.Баясгалан цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, жинсэн өмд өмссөн байв.

Юутай ч том хүүгээ моринд мордуулангаа салхилж явсан тэдний хэсэг хором бидний хальсанд буусан нь энэ.


URL:

Сэтгэгдэл бичих