Монголын хамгийн урт нэртэй хүн 32 үсэгтэй бол богино нь хоёр үсэгтэй

0356Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах нэрийг өөрөө олдог гэж Монголчууд ярьдаг.  Манай улсын иргэдийн дотор урт богино, сонин содон нэр олон байдаг аж.

Одоогийн байдлаар манай улсын хамгийн урт нэртэй хүн бол Лувсандэнзэнпилжинжигмэд, Гүрсоронзонгомбосүрэнболд,  Гурванхангайшатарманлай нар аж. Дашрамд сонирхуулахад манай улсын сүүлчийн хаан буюу монгол түмэндээ Богд Жавзандамба нэрээр алдаршсан хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу гэдэг нэртэй байжээ. Харин хамгийн богино нэр нь Аз, Оч, Од, Алт, Бат гэх мэт хоёроос гурван үсэгтэй нэр байдаг байна. Этгээд өвөрмөц нэрс нь Итгэмжлэх, Пропуск, Гөлчгий, Магазин, Ноймор  бол хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ /13473/, Отгонбаяр/ 11083/, Алтанцэцэг /10967/, Оюунчимэг /10580/, Батбаяр /10570/ гэх мэт хөвөрчээ. Олны танил хүмүүсээс хамгийн өвөрмөц нэртэй хүн болох УГЗ, Удирдаач н.Туулайхүүг хүүхэд байхад ангийн хүүхдүүд нь туулай, туулай гээд амар заяаг нь үзүүлдэггүй байж. Үүнээс залхасан тэрээр аав, ээждээ гомдоллон байж нэрээ солиулах зөвшөөрөл авчээ. Харин нэг өдөр өөртэйгээ адилхан нэртэй хүнийг олж харчихаад гэрлүүгээ хар хурдаараа гүйсэн аж. Амьсгаадсаар гүйж ороод надтай ижилхэн нэртэй хүн байдаг юм байна. Тиймээс би нэрээ солихоо болилоо гэж хэлсэн гэдэг. Дээрх нэрс өвөрмөц л болохоос түгээмэл нэрийн тоонд ордог. Харин хамгийн ховор нэрс бол Одонтуяарахгэрэл, Бүүрэгмаа, Алтанчойжал, Чингүүнхүслэн гэх мэт нэрс аж.


URL:

Сэтгэгдэл бичих