БАГАНУУРЫН УУРХАЙН БАРЦАД

Багануурын уурхай тойрсон маргаан дэгдэв. Учир нь, “Багануур” ХК-ийн гvйцэтгэх захирал Д.Дамбапэлжээ чєлєєндєє гарах гэж байгаатай холбогдуулан орны хvнийг нь сонгон шалгаруулах асуудал боссон хэрэг. Монголын нvvрсний уурхайнуудаас хамгийн том гэгдэх эрчим хvчний 40 хувийг хангаж буй эл уурхайн удирдлагаар хэнийг тавих вэ гэдэг нь бvхний анхаарлыг татаж буй нь ойлгомжтой. Энэ талаар Монгол нvvрс ассоциацын захирал Т.Наран болон Геологи уул уурхайн vйлдвэрчний эвлэлийн дарга С.Ганболд нар байр сууриа илэрхийллээ. Тэд “Сvvлийн нэг сарын хугацаанд Багануурын уурхайн удирдлагыг сольж оронд нь улс тєрчид єєрийн хvнээ тавихаар зvтгэж байна. Бид анхааралтай ажигласан. Тэгээд тус уурхайн захирлыг яагаад солих болсон шалтгаан, оронд нь тавих хvн нь ємнєх удирдлагаас илvv авч явах баталгаа байна уу, уурхайг сайн мэддэг мэргэжлийн хvн тавьж чадах юм уу гэж ТЄХ, ЭБЭХЯ-ны дарга нараас асууж байна.

Удирдлагыг нь сольж болно. Хамгийн гол нь, vндэслэлтэй, ил тод байх ёстой. Дараагийн удирдлагыг нь сонгон шалгаруулалтаар гаргаж ирэх хэрэгтэй. Сонгуулийн мєнгє босгох гэж улс тєрчид энэ уурхайгаар оролдож эхэллээ гэж бодож байна. Гэтэл энэ уурхай “Эрдэнэт”, “Био комбинат”-ын дарга нарыг сольдог шиг тоглож болох газар биш. Улс орон нийслэлийг гэрэлтэй, дулаан байлгах хувь заяаны асуудал. Шарын гол, Налайхын уурхайн гашуун хувь заяаг давтаж унагах ёсгvй” хэмээлээ. Зуны улирал бол ирэх євєлдєє бэлтгэж хєрс хуулах, техникээ засварлах, нєєцєє бэлтгэх гээд ид ажил ундардаг цаг. Энэ vед удирдлага солино, солихгvй гээд эх адаггvй маргаан гарч ажил хаялт болох юм бол нийслэлчvvд ирэх євєл онд хатуухан орж мэдэх нь. Онд орохоос наана гэрэл цахилгаан ч асуудал болно хэмээн Монгол нvvрс ассоциацаас мэдэгдлээ. Тус уурхайн удирдлагыг солихоос гадна санхvvгийн албаны даргыг ч солих асуудал дэгдэж буй юм. Учир нь, “Багануур” ХК-ийн 21 хувийг АНУ-ын “Галт шувуу” хэмээх компани худалдан авч, санхvvгийн албаны даргаар єєрийн талын хvнээ тавих санал гаргаж бас нэг маргаан дэгдээгээд буй ажээ.
Багануурын уурхай 733 сая тонн нvvрсний нєєцтэй. Тус ордыг ашиглаж эхлээд 30 гаруй жил болж байгаа ч єнєєдрийн байдлаар 85 сая гаруй тонн нvvрс олборлосон юм. Уг уурхай жилд 3.4 сая тонн нvvрс олборлож тєвийн бvсийн дулааны цахилгаан станцын хэрэгцээг хангаж буй билээ. Жилд дээрх хэмжээний нvvрс олборлоход дор хаяж 100 жил ашиглах нєєц бий. Харин сvvлийн жилvvдэд уурхайн гvн 130 метрт хvрч нэг тонн нvvрс олборлолтын зардал нэмэгдсэн байна. Тухайлбал, нэг тонн нvvрсээ 21300 тєгрєгєєр олборлож 18 мянгаар зарж байгаа аж. Тиймээс тус уурхайнхан нэг тонн нvvрсний vнийг 28 орчим мянган тєгрєг болгож єгєх хvсэлтээ ЭБЭХЯ-нд гаргасан юм. Ингээд єнгєрсєн тавдугаар сарын 1-нээс тус уурхайн нэг тонн нvvрсний vнийг 20500 тєгрєг болгожээ. Тус уурхайнхан нvvрсний vнэ нэмэгдсэн нь алдагдалгvй ажиллах хэмжээнд хvргэхгvй ч vйл ажиллагаагаа зогсоочихгvй байх хэмээж байгаа юм. Багануурын уурхайн техник тоног тєхєєрємжийн дийлэнх нь 70-80 оных аж. Єнєєдєр бvрэн шинэчлэлт хийхэд 30 орчим тэрбум тєгрєг шаардлагатай гэсэн тооцоо хоёр жилийн ємнє гарчээ. Хэдийгээр алдагдалтай ажиллаж байгаа ч гал алдуулчихалгvй ажиллаж буй уурхайн удирдлага болон санхvvч нарын суудал ганхаж ужиг маргаан дэгдээлээ.


URL:

Сэтгэгдэл бичих