1300 хүмүүжигчийн бичиг баримтын зөрчлийг арилгав

-08082014-1407467203-1451836517-horihШШГЕГ-аас хорих анги, шийдвэр гүйцэтгэх албанд ял эдэлж буй нийт хоригдогсдыг бичиг баримтжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газартай хамтран шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хоригдогсдыг нэгдсэн байдлаар бүртгүүллээ.

Үүнээс гадна шинэчилсэн бүртгэлд хамрагдсан боловч иргэний цахим үнэмлэхээ аваагүй, хаяж үрэгдүүлсэн зэрэг зөрчлийг арилгах ажлуудыг зохион байгуулж байна.

Бичиг баримтгүй болон ямар нэгэн зөрчил дутагдалтай 2000 хүмүүжигч байгаа аж. Үүнээс 1300 гаруй хүмүүжигч бичиг баримттай болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих