А.Сүхбат аварга ирэх сонгуульд өрсөлдөнө гэв үү

be43a62a86cc7a16originalШинэхэн дархан аварга А.Сүхбат ирэх 2016 оны сонгуульд нэр дэвшихээр болсон гэх мэдээлэл цахим ертөнцөд цацагдав. Энэ жилийн наадмаар шинэ цол хүртэж, гурвын даваанд тахимаа өгч олныг гайхшруулсан тэрбээр ийнхүү их улс төрд хүч үзэхээр болж гэнэ. Ингэхдээ тэрбээр АН-аас Төв аймагт нэр дэвшихээр намынхантайгаа ярилцаж тохирчээ. Тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн АН-д элссэн юм. Х.Баттулга гишүүн АН-д хэд хэдэн олны танил хүмүүс элсүүлсний нэг нь А.Сүхбат аварга байсан. Цахим сайтад гарсан мэдээллээр А.Сүхбат нам дотроо МоАХ фракцид харьяалагдах болсон гэнэ. Түүний энэхүү нам доторх сонголтыг гурван янзаар ойлгож болохоор байгааг ч мөн дурджээ. Нэгдүгээрт, түүнийг МоАХ-ын тэргүүн Х.Баттулга улс төрд хөтлөн намдаа авчирсан. Хоёрдугаарт, А.Сүхбат МоАХ-ыг нэгэн цагт удирдаж явсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой тун ойрхон болсон. Наадмын өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Алтай таван богдын тахилгад очиж оролцсон. Бас түүнийг Ерөнхийлөгчийн шахалтаар наадамд зодоглосон хэмээх яриа өргөн тархсан. Гуравдугаарт, А.Сүхбат аварга МоАХ- наас зохион байгуулсан ардчилалын анхны жагсаал цуглаануудад оролцож явсан гэдэг аж. Энэ бүх нөхцөл байдал түүнийг МоАХ хэмээх фракцийг сонгоход хүргэжээ. Ямартай ч даян аварга улс төрд орж, ирэх сонгуульд нэр дэвших эсэх нь мөдхөн тодорхой болох биз ээ.

М.ӨЛЗИЙ

- See more at: http://www.unen.mn/content/38904.shtml?alias=unen#sthash.Ma4N59yP.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих