Инженер Ц.Бат батлан даалтаар гарсан уу

10678659_1464895143770789_4767326490629385541_n481393781201409091051Зам тээврийн сайд А.Гансүхийг олон нийтийн сүлжээгээр гүтгэсэн иргэн Ц.Батад Баянзүрх дүүргийн шүүхээс 100 хоногийн баривчлах ялаар оноосон билээ. Тэрбээр сайдыг “Twitter” олон нийтийн сүлжээний сайтаар гүтгэсэнд буруутгагдсан юм.

Ц.Оюунгэрэл сайдын дүү тэрбээр Баянзүрх дүүргийн шүүхээс өгсөн ялыг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан.

“Давж заалдах шатны шүүхээс Ц.Батын гомдлыг хэлэлцэж, Ц.Батын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан” гэж “Tsag.mn” хэмээх шар мэдээллийн вэб сайтад бичжээ. Одоогоор Ц.Бат инженер батлан даалтаар гарсан эсэх асуудлаар өөрөө болоод албаныхан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байгаа юм.

Ц.Бат шоронд байхдаа ингэж жиргэж байжээ:


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Д.Дагва

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих