ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга 100 сая төгрөг өөртөө төсөвлөжээ

9-11-19ШУТИС-ийн найман бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар өнөөдөр олон нийтэд хандлаа. Тэд ямар ч шалтгаангүйгээр сургалтын төлбөрийг 13 хувиар нэмсэн, мөн тус сургуулийн ТУЗ-ийн дарга оюутнуудаа бодохгүй зөвхөн өөрийнхөө хэрэгцээнд зориулж 100 сая төгрөг төсөвлөж байгааг хэллээ. ШУТИС-ийн ТУЗ-д журмын дагуу дөрвөн оюутан байх ёстой ч ТУЗ-ийн гишүүд оюутнуудыг төлөөлөх чадваргүй гурван оюутанг танил талаараа авчээ. Уг нь оюутнууд дундаасаа ТУЗ-ийн төлөөллийг сонгох учиртай гэнэ. Мөн 30 мянган оюутны хөгжилд анхаарал хандуулдаг ганц байгууллагыг нь татан буулгасан байна. Тиймээс бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд сургуулийнхаа захиргаанд албан бичиг удаа дараа хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөхгүй байгаа  аж. Саяхан болсон ТУЗ-ийн хурал дээр тус зөвлөлийн дарга, УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх  Ц.Буянцогтоо  100 сая төгрөгийн төсөв батлуулахаар оруулж ирсэн байна. Тиймээс ШУТИС-ийн оюутны зөвлөлийн гишүүд сургалтын төлбөрийг ямар шалтгаанаар юунд зарцуулахаар нэмсэн болон ТУЗ-ийн дарга Буянцогтоог ажлаа хуулийн дагуу хийгээгүй тул холбогдох яам тамгийн газар нь анхааралдаа авахыг хүссэн юм.

 

С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/

 


URL:

Сэтгэгдэл бичих