Хүний нөхөр гэж хүний л нөхөр байдаг юм…

69f5089e5f537ef5bigАмьдрал тантай хөзөр тоглож байгаа мэт аашлах: заримдаа ёжтойхон шиг жуумалзан танд бундын ноён хуваана. Даана ч таны хүсэн хүлээгээд байсан бундын ноён цаанаа хатантай, бас ханхүү болон гүнжтэй…

Ялангуяа, хань ижлээ олж чадаагүй, хэд хэдэн бүтээгүй харьцаа амьдралд нь тохиолдож байсан дунд насны эмэгтэйчүүд “оргүйгээс охинтой нь дээр” гэх байдлаар хүлээж авах нь элбэг. Тэгээд “Тэр авгайдаа биш надад л хайртай юм чинь, авгай нь аймшгийн кинонд тоглуулмаар амьтан юм чинь, харин би бол хэн ч харсан аятайхан бүсгүй… Тэр минийх болох л болно, зөвхөн минийх!” гэж итгэн хүлээнэ.

Гэвч сар, хоёр сар өнгөрнө, хагас жил, жил…хэдэн жил… харин саахь эр маань бүрэн бүтнээрээ таных болох гэж яарахгүй долоо хоногтоо ганц нэг ирээд л, баяр болон амралтын өдрүүдийг зөвхөн төрөлх гэр бүлтэйгээ өнгөрөөнө.

Эхнэртэй эр нууц амраг руугаа эхний жилд л ирээгүй бол цаашид ирнэ гэдэг бараг л үлгэр. Яагаад гэвэл төвхнүүлсэн ахуйгаа, төлөвлөсөн амьдралаа, хайртай хүүхдүүдээ, авааль эхнэрээ хаяад явахыг тэд хүсдэггүй, зүгээр л хааяа нэг гэр бүлээсээ гадуур “бяц аваад” явж байхыг л хүсдэг юм.

Нууц амрагтаа хайртай байсан ч хүний нөхөр эхнэрээсээ салахыг бодохгүй. Өөрийгөө ч, эхнэрээ ч, хайртай хүүхнээ ч зовоогоод л байгаад байдаг, яагаад гэвэл эрчүүд хүрсэн бүхнээ орхиод бүхнийг шинээр эхлэх дургүй, энэ тал дээр бол хулчгар улс. “Хүсэвч – хатгаад байна” гэдэг дээ?

Ер нь эхнэртэй хүн яагаад өөр тийш гүйгээд байдаг вэ? Интернетэд танилцах сайтуудаар хэсүүчилж байдаг эрчүүдийн 90% нь эхнэр хүүхэдтэй хүмүүс байдаг. Юу хайж явдаг юм гэж үү? Миний нэг, ийм сайтуудын байнгын зочин ингэж хэлж байсан: “амьдралд хүсч байсан бүхэндээ бол би хүрчихсэн. Гэрлэлт маань аз жаргалтай нь аз жаргалтай л даа, 20 жил болж байна. Манай эхнэрийн ганц дутагдал нь тэрээр лидер зантай. Намайг дандаа удирдаж байдаг, бас дээрээс нь том хөхтэй. Харин би бол туранхай, жижигхэн хөхтэй хүүхнүүдэд дуртай, бас хааяа би өөрөө хүнийг захиран удирдмаар байдаг. Тэгээд л танилцах сайтуудаас ийм хүүхнүүдийг хайж олон учирч дутуугаа нөхдөг юм. Гэр бүлээ сарниулах хүсэл бол байхгүй, надад хааяа хүссэн хүүхэнтэйгээ учирчихаад байхад л болоо….”

Эр хүн зөвхөн байгалаас заяасан анч болон полигам зандаа хөтлөгдөөд явдагтаа ч биш, хамгийн гол нь хууль ёсны гэр бүлээсээ авч чадахгүй байгаагаа нөхөж олж авах гэж л “сүүлэрдэг” юм. Жишээ нь, гоо сайхны өндөр мэдрэмжтэй залуу биендээ арчаатай, тансаг гоё хүүхэнтэй суутал хэдхэн жилийн дараа нөгөөх нь халбийсан бүдүүн, гэртээ уранхай халатнаас өөр юм өмсдөггүй, үс гэзэг царай зүсээ янзалдаггүй “хачин амьтан” болоод хувирчихвал саахь эр маань гоо сайхны таашаалыг өөр хүүхнүүдээс хайгаад явах болно.

Миний бас нэгэн танил бүсгүйн нөхөр “гардуулсныхаа” дараа: “Чи ямар надад хайртай гэж хэлдэг биш дээ… би чамд хэрэгтэй үгүйгээ ч мэддэггүй, чи ямар хэлдэг биш… Би хүнд хайрлуулмаар байсан, хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрмээр байсан” гэж хэлсэн гэсэн. Хамаатны маань хүүхний нууц амраг эр “миний эхнэр ор хөнжлийн ажилд дургүй, хөв хөлдүү, гуалин шиг л… “ гэж авгайгаа муулдаг авч “хөлдүү гуалингаа” хаядаггүй, “удахгүй, удахгүй” гэж амласаар зургаан жилийн нүүрийг үзэж байгаа юм даг.

Нүдээ хужирлах, хүслээ тайлах, өөртөө анхаарал халамж тавиулах, энхрий үг сонсох – ийм л зорилгоор хүний нөхөр тань дээр ирж байгаа. Энэ бүхнээ цадтал аваад л буцаад үүр рүүгээ явна. Бас өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлээд авна: “би ч гандан буурах болоогүй байна аа…”

Хүний нөхөр – давхар урвагч гэсэн үг. Өөртөө хайртай хоёр бүсгүйг хуурдаг, таны мэдэхээр – хоёрыг. Дахиад цаана нь өөр бүсгүй хууртагдаад явж байгааг үгүйсгэх арга байхгүй.

Хүний нөхөр – гарамгай худалч. Эхнэртээ худал ярина, танд худал ярина, өөртөө худал ярина. Өөрийнхөө амьдралд байгаа өөр хүүхний ул мөрийг үргэлж цэвэрлээстэй: мессеж, мэйлээ устгах, интернетээр сэлгүүцсэн хуудасны журналаа цэвэрлэнэ, хууль ёсны эхнэр рүүгээ очихын өмнө удаан гэгч нь усанд орж нууц амрагийнхаа үнэрийг сайтар угааж арилгана.

Хүний нөхөр – аймхай хулчгар: тантай оронд орохдоо ч утсаа унтраадаггүй: “авгай маань утасдах ч юм билүү”- гээд. Танай руу ирэхдээ амьтан хүнээс нуугдан бараг л хиймэл үс зүүх нь холгүй юм болно, араас нь мөрдөгч явж байгаа мэт зам мөрөө баллана.

Нууц амрагийн чинь жинхэнэ нүүр царай “сайн санаат хүмүүс” эхнэрт нь алтан хошуу өргөх үед л гарах бөгөөд энэ нүүр царай хүсэхээр эд биш байх нь элбэг дээ. Та өөрийнхөө тухай өчнөөн шинэ юм сонсож магад: “энэ хүүхэн намайг өөрөө эргүүлсээр байгаад урхидихсан, би бол хүсээгүй байсан, тэр намайг бараг хүчээр…” гэх мэтээр яриад танаас шууд нүүр буруулна. Эцсийн дүнд та хүний нөхөр хулгайлагч, гэр бүл бусниулагч, бузар эм гэж цоллуулан үлдэнэ. Өчигдөрхөн та “хонгор” нь байснаа өнөөдөр “хүн мөшгисөн солиотой амьтан” болж хувирна. Аргагүй шүү дээ, манай баатар чинь хэн бүхний мөрөөдөл юм чинь, бүгд л түүнийг эргүүлээд зүгээр суулгадаггүй юм чинь!!!

Нөхрөө нууц амрагтай гэдгийг нь мэдээд эхнэрүүд, яахав, ёсыг бодож хэрүүл хийнэ, зарим нь чемоданыг нь гаргаад тавьчих нь ч бий. Гэхдээ дараа нь, “би одоо ганцаараа хүүхдүүдтэйгээ яалтай нь билээ дээ” гэж бодоод уучилна. Тэгээд та тэнэг амьтан болж хоцрох болно. Танд ийм байдалд орох хэрэг байна уу?

Хайртынхаа үнэн нүүр царайг үзээд эхлээд шоконд орно, гомдоно, уйлна, дараа нь харин ойлгоно: харин ч сайн юм боллоо? Тиймээс, хүний нөхрийн хэрэг байхгүй, та өөрийнхөө, зөвхөн танд зориулагдсан хүнтэй учрахдаа л нэг учирна! Энэ хорвоо дээр зөвхөн таны хүн байж л байгаа гэдэгт итгэ, хувь заяа чинь түүнийг танд өгөх цаг нь арай болоогүй л байгаа хэрэг!


URL:

Нэр: drug rehab centres in johannesburg Огноо: 2 March 2020

ÿþ<

Нэр: successful drug rehab Огноо: 8 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 9 March 2020

Thank you. A lot of tips.

Нэр: substance abuse locator in nyc Огноо: 9 March 2020

ÿþ<

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

You stated that adequately!

Нэр: Miguelsledo Огноо: 10 March 2020

You made your point!

Нэр: quitting alcohol cold turkey Огноо: 12 March 2020

ÿþ<

Нэр: rehab for alcoholics without insurance Огноо: 13 March 2020

ÿþ<

Сэтгэгдэл бичих