Наадмаар гялгар уут хэрэглэхгүй

“Зарим нийлэг хальсан уутны хэрэглээг хориглох тухай” хууль болон Нийслэлийн Засаг даргын 2008 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 232 дугаар захирамжаар худалдаа, үйлчилгээний сүлжээнд хэрэглэхийг хориглосон 0.025 миллметрээс бага зузаантай, бүх төрлийн өнгийн болон хэт нимгэн пластик тор, уутыг хэрэглэхийг хориглосон билээ.

Мөн Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагчийн “Хориг тавих тухай” тушаал бий. Энэ дагуу хүнсний зориулалтаар болон хүүхдийн байгууллага, худалдаа, нийтийн хоолны газруудад хэрэглэж, худалдаалахыг түр хугацаагаар хориглосон “Qlanlrl ware” нэрийн I, II хоолны таваг, аяга, “Vanda” нэрийн аяга, тавагны иж бүрдэл болон “Меламин” гэсэн бичиглэл, тэмдэглэгээ бүхий хуванцар сав суулга, халбага, сэрээг үйлчилгээндээ хэрэглэх, худалдаалахыг бүр мөсөн хорьсон байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих