Nokia шинээр мэндэллээ

06A

Саяхан Microsoft корпораци Nokia компаний гар утасны салбарыг худалдаж аваад нэрийг нь сольж Nokia брэндийг тэтгэвэрт нь гаргасан гэхэд болно.

Гэвч Nokia-гийн Сүлжээний төхөөрөмжийн салбар нь Финланддаа нэрээ хадгалан үлдсэн билээ. Тэгвэл тэд Nokia брэндийг хэрэглэгчийн төхөөрөмжийн салбараас ор мөргүй алга болгоно гэж бодсонгүй бололтой. Хөрш Шведийн Эрикссон корпораци Эрикссон гар утас хийхээ бүр мөсөн больж дан ганц сүлжээний тоног төхөөрөмж дээр үлдсэн билээ.

Nokia харин тэднээс өөр шийдвэр гаргажээ.

Өчигдөр Nokia анхны хэрэглэгчийн мобайл төхөөрөмж болох N1 таблетаа гаргалаа. Энэ нь Microsoft-ын худалдан авалтаас хойш тэдний гаргаж байгаа анхны төхөөрөмж бөгөөд Андройд системтэй, iPad mini-гийн ихэр гэмээр бүтээл болжээ.

Гэхдээ Nokia үүнийг өөрсдөө үйлдвэрлээгүй. Тайваний Foxconn үйлдвэр брэнд нэрийг нь ашиглан мобайл бүтээгдэхүүн гаргаж байгаа юм байна. Харин Nokia корпораци нэр ашиглуулсныхаа төлөө рояалти татвар авах гэрээтэй юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих