НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв

2014 оны 11-р сарын 13-ны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон ДС хотын ИТХ болон Хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, ИТХ-ын төлөөлөгч Давид Гроссо, ИТХ-ын Тамгын газрын дэд дарга Жамайнэ А. Тайлор нартай албан ёсны уулзалт хийж, хоёр нийслэл хотын ИТХ-ын хамтын ажиллагааг эхлүүлэх, мэргэжилтэн солилцох, боловсон хүчний ур чадварыг дээлшүүлэх чиглэлээр санал солилцлоо.

Вашингтон ДС хот АНУ-ын Нийслэл бөгөөд анх байгуулагдахдаа хүмүүс амьдрах зориулалтаар бус, харин төр захиргааны байгууллагуудын төв болгон хөгжүүлэх зорилготойгоор төлөвлөгдсөн тул хүн амын тоо нь бусад нийслэлтэй харьцуулахад өндөр биш байдаг ба 2014 оны байдлаар 650,000 гаруй хүн амтай хот юм. Вашингтон ДС-ын Хотын Захирагчийг 1967 он хүртэл АНУ-ын Конгресс буюу парламентаас томилдог байсан бол 1974 онд шинэ хууль батлагдаж, Хотын Захирагч болон ИТХ-ыг иргэдээс сонгодог болсон байна.

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв

 

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан АНУ-ын нийслэл Вашингтон хотынхонтой уулзалт хийв


URL:

Сэтгэгдэл бичих