Амьсгалын замын халдваруудаас сэргийлье

b764d23fefb17583original

Амьсгалын замын халдварт  салхинцэцэг, гахай хавдар, Томуу томуу төст өвчин, улаанбурхан , улаан эсэргэнэ , ёлом , менингококкт халдварууд багтана.
Дамжих зам:  Салхинцэцэг, гахай хавдар, менингококт халдварууд нь амьсгалын замаар дамжин халдварладаг бөгөөд бага насны хүүхдүүд илүү өртөмхий байдаг, Хүүхдийн байгууллагад ихээр бүртгэгддэг.  Амьсгалын замын халдварууд нь 9 сараас эхлэн ихэсч 3,4 дүгээр саруудад оргил үедээ хүрч 6 сараас эхлэн буурдаг зүй тогтолтой байдаг.

 

Халдварын нууц  хугацаа: Салхинцэцэг өвчний үед 13-17 хоног, өвчин эхэлснээс 14-16 хоногт хамт байсан бөгөөд өвдөөгүй хүмүүс өвчилнө. Гахай хавдар өвчний нууц үеийн хугацаа 12-25 хоног дунджаар 18 хоног, улаан эсэргэнэ нууц үеийн хугацаа 2-7 хоног, менингококкт халдвар 3-10 хоног,томуу томуу төст өвчин 1-3 хоног  байдаг.

Халдвартай байх хугацаа: Салхинцэцэг өвчний хувьд халдвар авсан эхний өдрөөс эхлэн хамгийн сүүлчийн тууралт гарснаас хойш 5 хоногийг дуустал , менингококкт халдварын үед   нууц үеийн хугацаандаа гадаад орчинд хамгийн их халдвартай , гахай хавдарын үед  өвчин эхлэхээс 2 хоногоос эхэлсний дараа 4 хоногийн хугацаанд халдвартай байдаг.
Халдварын үед илрэх шинж тэмдэг: Салхинцэцэг өвчний үед толгой өвдөх, бие сулрах, хоолонд дургүй болох,цочромхой уур уцаартай, эсвэл ноомой сул болох,бага насны хүүхдэд ходоод гэдэсний замын хямрал илэрч шингэн суулгах, бөөлжих, бүх биеэр цэврүүт тууралт гарах шинж тэмдгүүд ажиглагдана.

Менингококкт халдварын үед маш богино хугацаанд даамжирч хүндрэх аюултай. Гэнэт өндөр халууралтаар эхэлж, толгой өвдөх, хүзүү хөших, ухаан санаа самуурах, арьсан дээр цэгэн тууралт гарах шинж тэмдэг гарна.

Гахай хавдрын үед толгой өвдөх,халуурах, хоолонд дургүй болох, бие сулрах, юм зажлахад эрүүн дор хөндүүрлэх, шүлс багасаж,ам хуурайших, чихний ар хонхор, шанаа хацраар хавдах ,гэдэс балах суулгах бөөлжих

Гахай хавдрын хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдсан үед
Гэрээр хөнгөн хэлбэрээр өвдөгсөд хавдар буутал хэвтрийн дэглэм барих чихний арын, эрүүн доорхи  булчирхай хавдаж юм залгихад зовиуртай  бол машиндсан махтай , давс . өөх тос багатай хоол хүнсийг хэрэглэх, Шүлс багасаж. ам хуурайших үед өдөрт 2-3 литр шингэн амаар уулгах, Өдөрт амаа содын уусмал, 1:1000 риванол уусмалаар зайлах, Бүлээн бигнүүр спиртийн сулруулсан уусмалаар хавдсан хэсэгт жин тавих

Салхинцэцэг өвчний хөнгөн хэлбэрийн үед
Цэврүүт тууралтанд 1-2%-ийн бриллинтын ногоон болон метилийн хөх спиртийн уусмал хэрэглэнэ.
Гэр бүлийн хавьтлыг тууралт гарснаас хойш 21 хоног, хичээл ажлаас нь чөлөөлж. өрхийн эмчийн хяналтанд байлгана
Өвчний хамар залгиурын шүүрлээр бохирдсон эд зүйлийг халдваргүйжүүлнэ

Хоолой зайлах уусмалыг бэлтгэх арга

 

Бэлтгэх уусмал Бэлтгэх аргачлал

 

1 Хоолны давсны 10 %-ийн уусмал

 

1 литр буцалсан усанд 10 гр давс хийж уусгаж бэлтгээд  хоолойгоо  зайлна
2 Содын 2%-ийн уусмал

 

 

1 литр буцалсан усанд 2    гр сод хийж уусгаж бэлтгээд  хоолойг зайлна
3 Царвангийн уусмал 500 мл усанд 200 гр царван хийгээд 15-20 минут буцалгаж шүүгээд 5 литр усанд шингэлж бэлтгэнэ ердийн нөхцөлд 7 хоног хүртэл байлгаж болно
4 Сармисны уусмал 4-5 хумс сармисыг нунтаглан 500 мл буцалсан халуун усанд хийгээд 5 минутийн дараа хоолойг зайлна 1 хумс сармисны ¼-ийг зажлуулж 15-*20 минутын дараа амаа зайлна
5 Нимбэгний уусмал 250 мл буцалсан халуун усанд 1 зүсэм нимбэгийг хийгээд 5-10 минутийн дараа хоолойг зайлна

Амны хөндий хоолойг зайлах
- Дээрх уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа амны хөндий хоолойг зайлна
- Уусмалыг амандаа балгаад толгойгоо гэдийлгэж, хамраар амьсгалаа гаргахдаа хоолойгоо хүчтэй хоржигнуулан зайлна
Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтана
- Нэг уусмалаар 7 хоног зайлаад уумсалааа сольж зайлна
- Амьсгалын замын халдвараас урьдчилан сэргийлэх
1. Гахай хавдар улаанууд улаанбурхан, менингококкт халдвараас сэргийлэх вакциныг хийлгэх
2. Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх
3. Дулаан хувцаслах /хүүхдэд малгай, ороолт, бээлий хэрэглүүлэх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар      сэлгүүцэхгүй  байх, бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх
4. Сармисийг хоолондоо угааж цэвэрлэн чанахгүйгээр хэрэглэх
5. Витаминаар баялаг аньс, нэрс, чацарган, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэдээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх
6. Халуун сүү, аарц тогтмол хэрэглэх

Салхинцэцэг гахай хавдар өвчний 50 % нь хүүхдийн байгууллагаас гарч байгаа учир өрөө таслгаанд агааржуулалтыг 2 цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаагаар хийж, чийгтэй цэвэрлэгээг өдөрт 3-4 удаа тогтмол хийж хэвших
Хүн бүр амны хөндий хоолойгоо цэвэршүүлэх аргад суралцан өглөө оройд 2%-ийн борын хүчлийн,10%-ийн нимбэгний хүчлийн 5 %-ийн хоолны давсны болон царвангийн уусмалаар хоолойгоо тогтмол зайлах


URL:

Сэтгэгдэл бичих