Дэмбэрэл стайл

0506961ff89ab88coriginal

УИХ-ын гишүүд гэж ажилдаа хоцорч ирнэ, ажил таслана, цайны цагт гурван цаг зарцуулна. Ер нь засгийн газрын ордонд ажил хийдэг нь хэд юм бол. Энэ талаар сэтгүүлч сурвалжлага бэлдэнгээ чуулганы ирц бүрдэхгүй байгаа болоод хоцорсон гишүүдээс яагаад хоцорсон тухай асуухад С.Дэмбэрэл гишүүн хээвнэг амандаа хоолтой сэтгүүлчийн өөдөөс “Хоцорцон гэжүү би хоцордийшд угаасаа, би хоцордийн” гэж хариулж буй дүр зураг олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тарж С.Дэмбэрэл гишүүний “Дэмбэрэл стайл” түмний дунд насны онигоо болоод амжина лээ. Одоо цахим ертөнцөд түүний энэхүү стайл бүүр хошин шогийн хэмжээнд хүрсэн гэлтэй. Төсөв баталж ард түмнй амьдралыг шийдэх чуулганы хуралдаанд гишүүд нэг иймэрхүү янзтай л оролцож байгаа юм. сонгогдож гарч ирэхдээ намайг сонгоорой гээд уйлж дуулахаас наагуур юм болдог гишүүд гарсан хойноо бол “авах хүн бөхийж өгөх хүн гэдийнэ” гэдгийн үлгэрийг тод харуулдаг нь нэг иймэрхүү янзтай.

FACT.MN


URL:

Нэр: hhh Огноо: 27 January 2015

Хоцордог гишүүдийн цалинг тэр төсөв дутаад байгаа газарт өгүүл

Сэтгэгдэл бичих