Ерөнхийлөгч хууль зөрчсөн үү? Зөрчсөн бол ямар хариуцлага хүлээх вэ?

Untitled-3

Монголын татвараас зайлсхийж 35 тэрбум төгрөгийг төлөөгүй гэх“Саусгоби сэндс” компанийн захирал, АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд Найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Дэвид, мөн улсын иргэн Хилармон Кажуком нарт Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн үйл явдал нь Монгол улсын хууль тогтоомжид шууд нөлөөлж, хууль зөрчсөн явдал болохыг хуульчид сануулсаар байгаа юм.

Харин ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн энэ үйлдлээ хамгаалж “Хэцүү шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгаад суух уу. Би Монголдоо хайртай” гэсэн твиттер жиргээгээр цайруулах гэсэн гэнэн тэнэг хүүхдийн санаагаар хандсан хэмээн иргэд бухимдаад байгаа билээ.

Монголын төрийн тэргүүний энэхүү бодлогод харийн том гүрнүүдийн нөлөө ороод байна уу даа гэсэн иргэдийн болгоомжлол ч сүүлийн үед ихсээд байна. Үнэхээр гадны нөлөө болоод гадныхнаас мөнгө авч өршөөл үзүүлсэн үү? гэх асуултуудыг ард иргэд тавиад байгаа юм.

Ямартаа ч одоогоос хоёр жилийн өмнө Боснийн Ерөнхийлөгч Живко Будимирийг их хэмжээний мөнгө авч олон гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэн сулласан хэмээн шүүх үзэж баривчилж байсан юм. Боснийн Ерөнхийлөгчийн уг явдал болоод монголын ерөнхийлөгчийн саяханы үйл явдлууд олон ч хүний ярианы сэдэв харьцуулалтын бай болсоор байна.


URL:

Сэтгэгдэл бичих