“Expo Mongolia” –гаас SOS хүүхдийн хотхонд хандив өргөлөө

Logo-Expo-Mongolia-rgb-2015_300pxИрэх даваа гаригт буюу гуравдугаар сарын 23-ны өдөр “Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн яармагийн нээлт “Буян Ухаа” спорын цогцолборт болох юм. Уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг болох  “JV Consult” фирм нь Улаанбаатар хот дэх SOS хүүхдийн хотхонд хандив өргөсөн юм.“JV Consult” фирмийн тэргүүн Юрген Фогелтэй хандиваа гардуулж өгсөний дараахан ярилцаж зарим зүйлийг тодруулсныг сонирхуулья

-Та эхлээд манай уншигчдад өөрийнхөө талаар танилцуулна уу

-Би дөрвөн жилийн өмнөөс Монгол дэх түнштэйгээ хамтран Улаанбаатар хотноо “Expo Mongolia”  олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулах ажлыг хийж байгаа. Өмнө нь үзэсгэлэн яармаг маань өөр нэртэй байсан. Бидний зохион байгуулдаг уг арга хэмжээг монголчууд маш нааштайгаар хүлээн авдаг. Олон ч ажлын хэргийн холбоотой найз нөхөдтэй болсон, танай зүгээс маш их дэмжлэг үзүүлсэн гэдгийг хэлмээр байна.

-Танайх Улаанбаатар хот дэх SOS хүүхдийн хотхонд тоглоом зэргийг хандивлалаа. Энэ талаараа?

-Германд болсон үзэсгэлэн яармаг дээр “Хүүхдийн орон” нэртэй, хичээлийн хэрэгсэл, тоглоом  зэрэг тавигдсан байсан. Миний хүү бид хоёр түүнийг нь Монголын хүүхдийн байгууллагад хандивлахаар шийдсэн юм. Түүнийгээ төмөр замаар тээвэрлэн Монголд авчирлаа. Өнөөдөр “Expo Mongolia”  олон улсын үзэсгэлэн яармагийг зохион байгуулагдчын нэрийн өмнөөс Улаанбаатар дэх  SOS хүүхдийн хотхонд гардуулан өгсөндөө баяртай байна.

-Манайд хүүхдийн байгууллагууд маш олон байдаг л даа. Яагаад заавал SOS хүүхдийн хотхонд өгөхөөр болсон юм бэ?

-Хүүхдийн байгууллагуудай холбоо тогтооход бидэнд амаргүй байсан.SOS хүүхдийн хотхон нь дэлхийд нэлээд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тиймээс бид түүгээр нь дамжуулан холбоо тогтоосон юм.Түүнээс гадна хэлний бэрхшээл ч байсан. Манайх зөвхөн герман эсвэл англи хэлээр харьцдаг байгууллагатай холбоо тогтоох боломжтой. Энэ бол хамгийн гол шалтгаан нь байсан гэж хэлж болно. Мэдээж бидэнд бүх хүүхдийн байгууллагад  иймэрхүү байдлаар туслах боломж байхгүй л дээ.

-Хандивлаж байгаа зүйл нь хүүхдийн тоглоом гэж та түрүүн хэлсэн. Тоглоомноос гадна өөр юу байгаа  вэ?

-Янз бүрийн тоглоом, угсарч, эвлүүлдэг тоглоомууд нэлээд бий мөн гулсуур,  ширээ сандал бий. Түүнээс гадна бий, будаг гээд хүүхэд юм зурахад шаардлагатай зүйлүүд ч бий . Тэр үед Германд гарч үзэсгэлэн яармаг ирсэн хүүхдүүд эдгээр тоглоомуудаар тоглоод ихэд баярлаж байсан. Тийм болохоор Монголын хүүхдүүд ч дурайяа тоглох байх гэж найдаж байгаа.

-Та нарын хандивласан эдгээр тоглоом зэрэг нь нийтдээ ямар үнэтэй болохыг асууж болох уу?

-Энэ бүхэн Германд бол нэлээд үнэтэй байсан. Манайд бол танайхаас үнэ арай өөр л дээ. Бид нийтдээ хамгийн багаар 15 мянган еврогийн тоглоом хэрэгсэл хандивлалаа.


URL:

Сэтгэгдэл бичих